“Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөл” сэдвийн талаар хэлэлцэнэ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт энэ сарын 20-нд болох гэж байна. Уулзалт, хэлэлцүүлэг 08.00–10.00 цагийн хооронд “Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөл” сэдвийн хүрээнд “Нээлттэй нийгэм форум”-ын хурлын танхимд болно. Уулзалтын зочноор Улсын Ерөнхий Прокурорын Газрын Сургалт, судалгааны төвийн ахлах прокурор, хууль зүйн ухааны доктор Б. Өнөрмаа оролцоно.

Өглөөний уулзалт нь хүний эрхийн чиглэлээр ажилладаг, судалдаг, сонирхдог хүн бүхэнд нээлттэй юм байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)