“Нар “юмыг” тань шарчихна”

Европ тивд хэт халж буйгаас зарим хүн “галзуурч” байгаа талаар Германы Бранденбургийн цагдаагийн байгууллагынхан албан ёсны твиттер хуудсандаа мэдээлж, мотоциклтой нэгэн эрийн гэрэл зургийг тавьжээ. Тэрбээр хамгаалалтын малгайнаас бусад хувцсаа тайлж, чармай нүцгэлсэн байж. Халууцснаас болж ингэсэн гэдгээ тайлбарласан тэр эрэгтэйг өмдтэйгөө явахгүй бол “юм” нь наранд шарагдах аюултайг цагдаагийнхан сануулснаар дотоожоо “углаж” буй зургийг нь ч олон нийтийн сүлжээгээрээ үзүүлсэн байна. Ингээд эл зурган мэдээнд гарчиг, тайлбар хийх “уралдаан” зарласан аж. Ингэснээр хэт халуун өдөр нүцгэн явах нь наранд “шоглуулах”, улмаар эрүүл мэндээрээ хохирох нигууртайг хүмүүст ойлгуулах зорилготой гэдгийг мөн тайлбарласан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)