Нар гурав, сар хоёр удаа “нуугдана”

Байгалийн гайхамшигт үзэгдлүүдээс нар, сар хиртэхийг хамгийн сонин нь гэдэг. Гэхдээ шинжлэх ухааны ачаар хүмүүс сансрын эрхэс яагаад “нуугддаг” болохыг мэддэг болсноор ийм үзэгдлийг гоц гойд зүйл хэмээн хүлээн авахаа больсон нь ч бий. Гэсэн ч эл үзэгдлүүд хүмүүний анхаарлыг татсаар байгаа юм.

Ирэх онд нар, сарны хиртэлт таван удаа болох нь. Тэдгээрээс гурав нь нарных, хоёр нь дэлхийн дагуулынх байх талаар олон улсын одон орон судлаачид мэдээлжээ. Ирэх жил одон гаригийн үзэгдлийн нээлтийн “жүжгийн” хөшгийг саран авхай татна. Тодруулбал, 2018 оны нэгдүгээр сарын 31-нд сар бүтэн хиртэх үзэгдэл болж, 5.17 цаг үргэлжлэх бөгөөд үүнийг Австрали, Канад, Монгол, Хятадын нутгаас энгийн нүдээр илүү сайн ажиглах боломжтой аж.

Үүний дараа буюу хоёрдугаар сарын 15-нд нар бүтэн хиртэнэ. “Галт бөмбөг” дараагийн удаа долдугаар сарын 13, наймдугаар сарын 11-нд тус бүр хагас хиртэх юм байна. Энэ нь Монголын нутгаас мөн л сайхан тод харагдах гэнэ.

Сарны хувьд долдугаар сарын 27-нд хагас “нуугдах” аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)