Нарны замыг 19 дүгээр хорооллын арын замтай холбох шинэ зам ашиглалтад орлоо

Нарны замыг 19 дүгээр хорооллын арын замтай холбох 1.5 км авто зам, 58.18 у/м төмөрбетон гүүр, төмөр зам доогуур нарны замтай холбогдсон 22 у/м нүхэн гарц ашиглалтад орлоо. Энэхүү зам ашиглалтад орсноор Нарны зам болон Дунд голын замд ирэх ачаалал 800 маш/цаг, 19 дүгээр хорооллын арын замын ачаалал 20-30 хувиар буурна гэж албаныхан үзэж байна. Түүнчлэн Хан-Уул дүүргийн хэсэгт тээврийн хэрэгсэл явах гол замуудын нэвтрүүлэх чадварыг сайжруулж, хотын баруун хэсгийн замын хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлснээр төвийн хэсгийн авто машины хөдөлгөөний ачааллыг бууруулна гэж тооцоолж байна.

Шинээр барьсан 1.5 км замын зорчих хэсэг нь долоон метр өргөн хоёр эгнээтэй бөгөөд 1.5 метр явган хүний зам, 0.5 метр ногоон байгууламжтай, зам дагуу бүрэн гэрэлтүүлэгтэйгээс гадна гурван метр өргөн дугуйн замтай. Мөн төмөр зам доогуурх нүхэн гарц нь жижиг тэрэг явахад зориулагдсан бөгөөд 2.5 метр өндөртэй, дөрвөн метр өргөнтэй хос хоёр эгнээтэй 22 метр урттай юм байна.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)