Намхан охид өндөр залуустай төгс зохицдог болохыг судлаачид тогтоожээ

АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэд нийт 7850 хoсыг судалж үзсэний эцэст хосуудын эрэгтэй нь өндөр байвал тэд илүү аз жаргалтай байдгийг тогтоожээ. Мөн саяхан Индонезийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар намхан охид өндөр эрчүүдтэй төгс зохицдог болохыг нотолжээ. 

Тухайлбал, тэд өндөр эрэгтэй, намхан эмэгтэйн хооронд зан чанар, сэтгэл зүйн тааламжтай байдал оршдогийг тогтоосон байна. 

Эрдэмтдийн хэлж буйгаар намхан охидод өөртөө итгэх итгэл бага байдаг. Харин өндөр эрчүүдэд эсрэгээрээ өөртөө итгэх итгэл их байдаг нь хосуудын харилцаанд гүн гүнзгий нөлөөлдөг гэнэ. Энэ нь намхан охидод сахиусаар хамгаалагдсан мэт тааламжтай мэдрэмж төрүүлдэг. Өөрөөр хэлбэл, эмэгтэй хүн өөрөөсөө илүү өндөр эрэгтэй хүнтэй хамт байхдаа аюулгүй байдлыг мэдэрдэг аж. Ингэснээр эрчүүд охидын итгэлийг хүлээж, илүү аз жаргалтай, найдвартай харилцааг бүрдүүлдэг байх нь ээ.

Хэрэв ганц бие эмэгтэй хүн та өөрийнхөө өндөрт санаа зовдог бол энэ бодлоо хаяхыг зөвлөж байна. Магадгүй бурхан таныг илүү сайн, сайхан залууд хадгалж байгаа ч юм бил үү.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)