“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд 250 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцжээ

Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн уриан дор “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ 13 дахь жилдээ амжилттай болж өндөрлөж байна. Уламжлал болон жил бүр зохион байгуулагддаг үзэсгэлэн худалдаанд дотоодын хүнсний боловсруулах салбарын 180 гаруй аж ахуй нэгж, иргэн хоршоо “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд жимс жимсгэнэ, төмс, хүнсний ногоо тариалагч 250 гаруй иргэн, хоршоо, аж ахуйн нэгж оролцлоо.

“Намрын ногоон өдрүүд” арга хэмжээний хаалтын ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлож Ж.Батбаясгалан оролцож, үзэсгэлэнд амжилттай оролцсон иргэн, аж ахуй нэгжид шагнал гардууллаа.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Мах, сүүний анхдугаар аяны үр шим”, “Хэрэглэгч танаа”, “Алтан намар – амтат талх”, “Ногоон хүнс – Эрүүл амьдрал” “Хүүхдэд зориулав” гэсэн нэрэмжит өдөрлөгүүд, хэлэлцүүлгүүд зохион байгуулж Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг үйлдвэртэй танилцуулах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)