Н.Алтанхуяг мэдүүлгээ өгч дуусаад гэртээ харилаа

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт өнөөдөр 14.30 цагт  АТГ-аас зарлан дуудах хуудас ирүүлсэн бөгөөд тэрбээр АТГ-т өөрийн биеэр 16.30 цагт очиж, мэдүүлгээ өгөхөөр орсон бөгөөд 19.30 минутанд мэдүүлгээ өгч дуусаад гэртээ харихаар явлаа.Энэ үеэр мөн түүний дүүг батлан даалтаар сулласан байна.Түүнийг баривчилж магадгүй гэсэн яриа гарсаны дагуу МЧАХ-ны тэргүүн Г.Баасан нарын намын гишүүд 40 орчим хүмүүс АТГ-ын гадаа цуглаад байсан юм. Мэдүүлгээ өгөхөөр орохдоо сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг эргэн сануулбал:

"Цөөн хэдэн хүмүүс Монголын хамаг баялгийг сорчлоод, Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт зэрэг том ордуудыг атгаад байна гэж хэлснээс хойш ийм үйл явдлууд ар араасаа цуварч байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон тэдний бүлэглэл их амь тавьж байх шиг байна. Үүний нэг илрэл нь цөөн хэдэн хоногийн дотор 2-3 эмэгтэй хүнийг шоронд хийлээ. Намайг ч бас ир гэж дуудсан. Дуудсаных нь дагуу би ирлээ. Ер нь ерөнхийлөгч болон тэдний бүлэглэлийн бий болгочихсон хууль хяналтын байгууллага дотор "хонгил" байдаг гэж өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлж байсан. Харин намайг ерөнхий сайд байх үеэс л тэр хонгил руугаа л шахаж оруулах гэж олон жил оролдож байгаа. Худал зохиомол хэргүүд үүсгэж, ойр дотны хүмүүсийг маань барьж хориод тэд нартайгаа холбогдуулж зохиомол хэрэг рүүгээ татан оруулах гэсэн санаа байх. Энд айж ичээд байх зүйлгүй. Үнэн хэзээд ялна гэж бодож байна. Намайг эртхэн шиг дуудаж авчраад байцаачихгүй, заавал ойр дотны хүмүүсийг минь шорон гяндангаар тарчлааж байгаа явдлыг болих хэрэгтэй. Тэр хүмүүсийг гаргаад намайг шоронд хий. Би шоронд орсон ч эх орныхоо төлөө, энэ бүхний эсрэг тэмцсээр байх болно. Ц.Элбэгдорж бид хоёр цуг ардчиллын төлөө тэмцсэн. Ц.Элбэгдоржийн үгэнд заавал орох ёстой, үгүй бол шоронд орно гэсэн ардчиллын төлөө би тэмцээгүй" гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)