Налайх-Чойрын чиглэлийн замтай холбох авто замын ажил 90 хувьтай байна

“Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-аас Налайх-Чойрын чиглэлийн авто замтай холбох 4.64 км авто замын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр хийгдэж буй уг ажил нь 2018 онд эхэлж, өнөөдрийн байдлаар авто замын үндсэн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусч, явган хүний зам, хөвөө, тоноглолын ажлууд хийгдэж байна.

Уг зам нь 40 метр өргөн, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, явган хүний зам болон ногоон зурвастай, үйлдвэрлэл аж ахуйн газар болон бусад гудамж замын зэрэглэлтэй, хүнд даацийн автомашин зорчих цемент бетон авто зам юм.

Авто замыг зургаадугаар сарын 10-н гэхэд хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)