Налайх дүүрэгт шуурхай ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна

2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 15:13 цагт Нийслэлийн Баянгол дүүргийн 2-р хороонд 5 иргэн шингэн зүйлд хордож нас барсан нь тогтоогдсон. Үүнтэй холбогдуулан НМХГ-ын даргын тушаалаар Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Цагдаагийн хэлтэстэй хамтран өчигдөр дүүрэгтээ шуурхай хяналт шалгалт хийж ажилласан байна.

Налайх дүүргийн 7 хороонд 4 хэсэг болж 18:30 цагаас эхлэн хяналт шалгалтанд гарч архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг газрууд болон шатахуун түгээх цэгүүдэд хяналт хийжээ.

Шалгалтанд дүүргийн 7 хорооны 85 хүнсний дэлгүүр, 12 баар, ресторан нийт 96 газрыг хамруулж, 387 ширхэг 0,75 гр-ын “Шар Чингис” архи битүүмжилснээс 47 ширхэг нь 2016 оны 10 дугаар сарын 27-нд үйлдвэрлэсэн архи байв. Цагдаагийн хэлтсийн ажилтан 4 ширхэг “Найрсаг” архийг хураажээ.

Өнөөдөр болсон дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн, дүүргийн онцгой комиссын хуралд хяналт шалгалтыг үргэлжлүүлэн явуулах, урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх талаар үүрэг чиглэл өгөгдсөн. Нийслэлийн ИТХ-ын тогтоолын дагуу өнөөдрийн 18:00 цагаасэхлэнэнэсарын 20-ныг дуусталнийслэлийннутагдэвсгэртархи, согтууруулах ундаа худалдаалах түүгээр үйлчлэхийг хориглосон эсэхэд холбогдох байгууллагууд хяналт тавьж, 3 цаг тутамд мэдээлэл хийж ажиллаж байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)