Налайх дүүргийн үйлдвэр технологийн паркийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулна

Нийслэлийн Засаг дарга “Үнэлгээний хороо байгуулах тухай”  А/944 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны  А/836 дугаар захирамжаар батлагдсан нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх Налайх дүүргийн үйлдвэр технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын гүйцэтгэгчийг  сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгууллаа. Тус үнэлгээний хорооны даргаар Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ажиллана гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)