
Баянзүрхийн товчооноос Налайх чиглэлд зам засварын шинэчлэлийн ажил хийгдэж зорчих хэсгийг түр замаар холбон хөдөлгөөнийг зохицуулж байгаа билээ.
Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр хөдөлгөөнийг ингэж зохицуулсны үр дүнд өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн осол 66.3%, Гэмт хэрэг 77.8%, Нас барсан хүн 100%-иар тус тус буурсан үзүүлэлттэй байна.