Найман аймгийн ЕБС-ийн хичээлийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гарчээ

Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Ховд зэрэг найман аймагт томуу, томуу төст өвчин дэгдэн, халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан БСШУС-ын сайдад аймгийн Засаг дарга нар ЕБС-иудын амралтыг 14 хоногоор сунгах санал, хүсэлт ирүүлжээ.

Иймд БСШУС-ын сайдын тушаал гарч, хичээл, сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ.

Тушаалд “Засаг дарга нарын санал, хүсэлтийг харгалзан ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 2019 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 2019 оны хоёрдугаар сарын 04-ны өдрийг дуустал түр хугацаагаар зогсоосугай” гэсэн байна.

Мөн заасан хугацаанд тасарсан хичээлийг сурагч, багш нарт хүндрэл учруулахгүйгээр хичээлийн жилд багтаан нөхөн судлах зохион байгуулалтын арга хэмжээ авах, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт тус тус үүрэг болгожээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)