Найман аймаг хуванцар хог бутлагч машинтай боллоо

БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Хоггүй цэвэрхэн Монгол” аяны хүрээнд 8 аймагт хуванцар хог бутлагч, овор хэмжээ ихтэй хог хаягдлын эзэлхүүнийг багасгах машиныг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хүлээлгэж өглөө.

Увс, Говь-Алтай, Баянхонгор, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорноговь аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нар  энэхүү машинуудыг хүлээж авсан бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд орон нутагт хуванцар сав нягтруулан шахах, бутлагч төхөөрөмж суурилуулж, хог хаягдлын зохистой менежментийг дэмжих төсөлд шалгарсан “Мог пластик” ХХК-ийнхан менежментийг нь хариуцаж ажиллана. 

Бутлагч машин нь 1 цагт 300 кг хуванцарыг бутлах хүчин чадалтай бол овор хэмжээ багагсгахч нь 60 тоннын даралтаар цаас, хуванцар, гялгар уут, лааз, овор хэмжээ ихтэй хог хаягдлыг шахах хүчин чадалтай юм. Эдгээр машинаар буталж, овор хэмжээг нь багасгасан хогийг Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа хуванцар дахин боловсруулдаг үйлдвэрүүдийн түүхий эд болгон нийлүүлэх юм. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)