Найз ямар чухлыг баталсан байна

Найз нөхөрлөл

Нийгмийн идэвхтэй байж, найз нөхөдтэйгөө үргэлж холбогдож, хамтдаа хөгшрөх нь зөнөх зэрэг өвчнөөс сэргийлдэг болохыг олон жилийн судалгаандаа тулгуурлан баталсан гэж англи мэргэжилтнүүд мэдээлсэн байна. Хүний амьдралын идэвх 50-60 насанд буурч эхэлдэг бөгөөд энэ үед зөнөх, мартамхай болох зэрэг шинж илэрдэг. 

Өөрөөр хэлбэл, тархины үйл ажиллагаанд “асуудал” үүсэх өндөр магадлалтай. Тиймээс энэ үедээ илүү идэвхтэй амьдарч, хамт олон, найз нөхдөөсөө хөндийрөхгүй байснаар насны эрхээр гарч ирдэг асуудлуудыг шийдэх боломжтой гэж тэд мэдээлжээ. Англи эрдэмтэд 1985-2013 оны хооронд 10.3 мянган хүнийг асуулгын журмаар судалгаандаа хамруулсан гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)