"Надад энэ түрэмгийлэл таалагдахгүй байна". Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хийх уулзалтаа цуцалж магадгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональ Трамп болон ОХУ-ыг Ерөнхийлөгч Владимир Путин нар   Аргент болох Их 20 дээд хэмжээний уулзалтын үеэр тусгайлан  ярилцахаар  төлөвлөж байгаа тухай   Цагаан Ордны хэвлэлийн төлөөлөгч өчигдөр өглөө  мэдэгдсэн бол хэдхэн цагийн дараа  Ерөнхийлөгч  Дональ Трамп уг уулзалтыг болохгүй  байж магадгүй гэсэн мэдэгдэл хийлээ. Уулзалтыг цуцлах шалтгаанаар тэрбээр  Керчийн буланд  Оросын хилийн цэргийнхэн Украины байлдааны гурван онгоц руу гал нээж саатулсан явдлыг нэрлэжээ.   Д.Трампын  ”Washington Post” сонинд өгсөн ярилцлагаас үзвэл тэрбээр  Керчийн буланд болсон үйл явдлын талаар Үндэсний Аюулгүй  албанаас гаргах  дэлгэрэнгүй тайланг хүлээж байгаа бөгөөд тэрхүү тайлангаас шалтгаалан тодорхой шийдвэрт хүрэх аж. “Би уг уулзалтыг хийхгүй байж магадгүй. Надад ийм түрэмгийлэл огт хэрэггүй” гэж АНУ-ын ерөнхийлөгч нэмж хэлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)