Наадмын өдрүүдэд ЦАГ АГААР ямар байх вэ?

ЦУОШГ-аас 2019 оны долдугаар сарын 8-наас 15-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар 12,13-нд нутгийн төв хэсгээр усархаг аадар бороотой, ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст аагим халуун байх гэнэ.

Баруун аймгуудын нутгаар: 9,14-нд зарим газраар, 10,13-нд нутгийн хойд хэсгээр, 11,12-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 11,12-нд секундэд 7-12 метр, бусад хугацаанд борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 9,10-нд ихэнх нутгаар дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 9,10-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд нутгийн хойд хагаст, 12,13-нд ихэнх нутгаар, 14-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна. Хугацааны сүүлээр бага зэрэг сэрүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар: 9,10-нд нутгийн зүүн хэсгээр, 12,13-нд нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 9-нд нутгийн өмнөд хэсгээр, 12-нд зарим газраар, 13-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-33 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)