Наадмын эхний өдрийн хэрэг зөрчлийн байдлыг Цагдаагийн байгууллагаас танилцууллаа

Наадмын өдрүүдэд Цагдаагийн байгууллагын 1400 алба хаагч өндөржүүлсэн хоёрдугаар зэрэгт морьт, завьт, дугуйт, мотот эргүүлүүд урьчилан сэргийлэх, ёс журам, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг албуудад  ажиллаж байна. Эл өдрүүдэд халаасны хулгайтай холбоотой хэрэг зөрчил зонхилдог байна. Энэ үүднээс Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо хутагт өндөр нягтралын 90 гаруй дуран суурилуулжээ. Наадмын эхний өдөр хулгайд эд зүйлсээ алдсан гурван дуудлага бүртгэгдсэнээс нэгийн нь илрүүлжээ. Харин хоёрыг нь үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. 11-ний өдрийн байдлаар 31 хүүхэд төөрсөн байсныг олж эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ. Мөн усанд живж амиа алдсан гурван тохиолдол бүртгэжээ.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)