Наадмын бэлтгэл жигдэрчээ

Эр бяр нь жигдэрсэн идэр залуу бөхчүүдийн бэлтгэл ханажээ

Хөлсөө хусуулсан морьд хөрвөөхийг харж зогсох нь уралдаанч хүүхдүүдийн дуртай мөчүүдийн нэг

Хурдны морь унаж, газрын холыг туулдаг ах нар хоёр хүүхдэд хамгийн мундаг санагдаж байгаа даа

Уралдаанч хүүхэд бие бялдрын хөгжил сайтай, чийрэг байх аж. Тэд өдөр бүр 100-150 удаа суниадаг аж

Сурын алтан зурхайд нум эвшээлгэж, гичир татсан эрхийн мэргэн харваачид цэцээ сорьж, цол хүртэх баярт агшин ойртсоор

Шагай харваж наадах нь дэлхийд хаана ч байхгүй монголчуудын соёлын үнэт өв юм

Азарганы сунгаа юу, автомашины уралдаан уу. Төв аймгийн Баянцогт сум. 2020.07.03


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)