Наадмаар музей үзэж, галерейд очоорой

 Музей, галерейнууд үүдээ нээж, ердийн цагийн хуваарийн дагуу 09.00-17.00 цагт ажиллаж буй. Наадмын өдрүүдэд хэдийгээр амралт таарч буй ч Үндэсний музей, Уран зургийн галерей зэрэг томоохон байгууллага нээлттэй байх аж.

Чойжин ламын сүм музей сүүлчийн үзэгчээ 16.30-д хүлээж аваад, хаалгаа барьдаг юм байна. Эднийх гаднах орчноо тохижуулсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Эдүгээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд орох, гарахад хүндрэлгүй болсон тухай менежер нь хэллээ.

“Norphei art” галерейд нээсэн хоёр Эрдэнэбулганы бүтээлийн, загвар, урлалын “Урлах эрдэм” дээд сургуулийн 24 дэх удаагийн төгсөлтийнхөн дипломын ажлын бүтээлээ “Жорой Хулан арт”-д дэлгэсэн үзэсгэлэн зорьж очсон хэн бүхний мэлмийг баясгах ажгуу. Загвар зохион бүтээгч мэргэжлээр хувцас ба гутал, мөн арьсан эдлэлийн салбарыг төгссөн оюутнууд тус бүртээ давтагдашгүй бүтээл урласан тул хэн нэгэн сонирхоод өөрийн болгочихвол үзэж, харах юмгүй болно хэмээн хөгжилтэйгөөр сурталчилж байна. Галерей “Олимп” хотхонд байрладаг.

Бэлтгэсэн: Р.Жаргал


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)