Наадмаар зарим замыг нэг чигийн урсгалд оруулна

Үндэсний их баяр наадмын өдөр буюу энэ сарын 11-нд 09.30-11.00 цагт Монгол Улсын Төрийн тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслолын арга хэмжээний үеэр Замын цагдаагийн газрын уулзвараас Хоум плаза хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар болжээ.

Мөн энэ сарын 12-ны өдрийн 21.50 минутанд Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслолын арга хэмжээний үеэр Төрийн ордны зүүн зам, Олимпийн гудамж, Махатма Гандийн гудамж зэрэг замуудын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)