“М.Энхболд хүйтэн хонгио шиг хүн юм байна”

УИХ-ын дарга М.Энхболдтой уулзсаныхаа дараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ дараах мэдэгдлийг хийлээ.

УИХ-ын дарга ард түмэн гадаа олуулаа цугласныг мэдрээгүй сууж байна. УИХ-ын Тамгын газрынх нь хүмүүс талбай дээр цөөхөн хүн цугласан гэж хэлсэн бололтой юм. Түүнтэй уулзах үеэр бидний дунд томоохон маргаан гарсан. Ж.Батмөнх дарга ингээгүй. Та ийм үйлдэл гаргаж байгаагаараа түүхэн алдаа гаргаж байна гэдгийг нь хэлсэн. Энэ хүнд Монгол улсын язгуур эрх ашиг хамаагүй юм байна. Хүйтэн хонгио шиг хүн юм байна. Ийм төрийн зүтгэлтэн Монголд дахин битгий төрөөсэй. Нэгэнт тэрбээр ажлаасаа буухгүй гэдгээ хэлсэн учир бид 40-50 гэр барьж суулт хийхээс аргагүй болж байна. Иргэд та бүхэн гэр барих ажилд тусалж, гарын үсэг цуглуулах ажилд идэвхтэй оролцоорой. Жагсагчдын дунд үймээн самууныг зориудаар дэгдээх бэлтгэл ажил хийгдэж байж магадгүй тухай мэдээлэл байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (18)