“М СИ ЭС”, “Тэнгэрийн хишиг” компаниудын тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангаагүй нь тогтоогджээ

“М СИ ЭС” болон “Тэнгэрийн хишиг” ххк-иудын түгээлтийн машинуудад утааны тортогжилтын хэмжилт хийсэн байна. 

Тодруулбал, Ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг Аж ахуйн, нэгж байгууллагуудын түгээлтийн тээврийн хэрэгслийн утааны тортогжилтын хэмжээнд "Автотээврийн үндэсний төв"-тэй хамтран “М СИ ЭС’ ХХК, “Тэнгэрийн хишиг” ХХК-д MNS 5014:2009 стандартын /Бүх жин нь 3.5тн-с бага тохиолдолд 35%-аас хэтрэхгүй байх/-дагуу хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар “М СИ ЭС ХХК”-ийн түгээлтийн 76 тээврийн хэрэгслээс 7 тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангасан, 69 тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангаагүй.

“Тэнгэрийн хишиг” ХХК –н түгээлтийн 7 тээврийн хэрэгслээс 1 тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангасан, 6 тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангахгүй байгаа нь хэмжилтийн дүнгээс тогтоогдож тус аж ахуйн нэгжүүдэд ЗТХ-н 7.4-н 2 дахь хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авч улсын байцаагчийн албан даалгавар хүргүүллээ гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)