М.Нямсүрэн: Ховд аймагт тарваган тахал гарсантай холбоотойгоор ЭЕШ өгөх хүүхдүүдээ тусгаарлана

Ховд аймгийн Цэцэг суманд бүртгэгдсэн тарваган тахлын өвчлөлийн сэжигтэй хоёр тохиолдлын онош лабораторийн шинжилгээгээр батлагдаж, тарваган тахлаар өвчилсөн болох нь батлагдсаныг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлсэн.

Тэгвэл тарваган тахал батлагдсан энэ үед тус аймгийн ЭЕШ өгөх хүүхдүүдийн талаар МХЕГ-ын боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн хэлэхдээ "Ховд аймагт тарваган тахал гарсантай холбогдуулан ЭЕШ өгөх 900 гаруй хүүхдүүдийн асуудал дээр тус аймгийн Онцгой комисс хуралдсан. Шалгалт өгөх хүүхдүүдийг аймагруу нэвтрүүлж, шалгалт дууссан ч нууц үе нь дуустал аймагт тусгаарлахаар зохион байгуулах шийдвэр гаргасан юм. Тарваган тахлын  нууц үе нь зургаа хүртэлх хоног байдаг" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)