Мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг сэрэмжлүүлж байна

Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 11-ний өдрийн байдлаар манай улсын ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг сэрэмжлүүлжээ.

Мөн аялал жуулчлалын өвлийн арга хэмжээ зохион байгуулагдаж эхлэх гэж байгаатай холбогдуулан мөсний баяр хийхээр төлөвлөж буй аймаг, сум, байгууллагууд арга хэмжээ зохион байгуулагдах гол мөрөн, нуурын мөсний зузааны хэмжилтийг холбогдох байгууллагуудтай хамтран урьдчилан хэмжиж аюулгүй байдал хангагдсан үеэр баярыг зохион байгуулахыг анхаарууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)