Мөсний баяр гуравдугаар сарын 2-3-нд болно

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг мөсний баяр ирэх гуравдугаар сарын 2-3-нд Хатгал тосгоны Хүй толгойд болох юм байна. Зохион байгуулах комисс хуралдаж мөсний баяр тэмдэглэх газар болон хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар баяр болох газрын мөсний зузаан 90 см, Хүслийн хад орчимд 53 см байна.

Мөсөн хотхоныг “Хөх сувдын орон” нэрийн дор урлах бөгөөд мөсөн урлан, логоны загвар боловсруулах уралдааныг нээлттэй зарлажээ. Энэ жилийн хувьд мөсөн хотхоны талбайг томруулж иргэдийн үзэх, харах, зураг авахуулах мөсөн урланг нэмэгдүүлж, насны ангилалтай гурван төрлийн мөсөн гулгуурыг хийхээр төлөвлөсөн байна. Мөн автомашинуудыг хуурай газарт байрлуулж Хүслийн хад руу очих иргэдийг тусгай тэмдэглэгээ бүхий маршрутаар зорчуулах ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)