МӨРӨӨДЛӨӨР ЖИГҮҮРЛЭСЭН АМЬДРАЛ

 Мөрөөдөл бүхэн сайхан. Тэр тусмаа хүүхэд насны, гэнэн цагаахан мөрөөдлүүд бүр ч илүү сайхан. Ямар нэгэн хэмжүүрт баригдаагүй байдаг болоод ч тэр үү бага насны мөрөөдөл л ихэвчлэн биелдэг юм шиг ээ. Энэ удаа “Миний бага нас” олны танил эрхмүүдийн хүүхэд насны мөрөөдлийг нь сонирхсон юм.

“Ээж шигээ ээж болно доо”

Уртын дуучин, гавьяат жүжигчин Х.Хонгорзул ээж шигээ ээж болоод улсынхаа нийслэлд амьдарна гэсэн багын мөрөөдлөө хэдийнэ биелүүлжээ. Гэхдээ уртын дуучин болж улсынхаа нэрийг төлөөлнө гэж тэр хэзээ ч мөрөөдөж байсангүй. Хар багаасаа сэтгүүлч болно гэж л бодож төсөөлж явсан юм билээ. Харин түүний удамд их сайн дуучин байсан учраас дөрөв дэх үе болох Г.Хонгорзулд энэ авьяас нь уламжлагджээ.

Г.Хонгорзулын аав, ээж нь аймгийн төвд хүн өвдсөнийг дуулаад унаагүй байсан ч идэр есийн хүйтэнд чарган дээр цагаан идээ ачаад, өвчтэй хүнд туслахаар явдаг сайхан сэтгэлтэй улс байж. Тиймээс Г.Хонгорзул хэн нэгэн алдартан шиг хүн болохыг бус ээж, аав шигээ сайхан сэтгэлтэй болохыг хүсдэг байсан гэнэ. Ээжээрээ “Цуутын цагаагч гүүг” яриулаад л уйлчихдаг байсан охиныг ахлах сургуульд ортол нь аав, ээж нь бүүвэйлж унтуулдаг байсан гэдэг.

 Ж.СОЛОНГО


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)