"Мөнх тэнгэрийн бичиг-2016" уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн нээгдэнэ

Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй "Мөнх тэнгэрийн бичиг-2016" уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт аравдугаар сарын 28-ны баасан гарагийн 12.00 цагт Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.

2011 оноос уламжлал болгон зохиож буй тус үзэсгэлэн өнөө жил олон улсын үзэсгэлэн болон өргөжиж, 5 улсын 40 гаруй уран бүтээлч, төлөөлөгч оролцож байна. Үзэсгэлэн аравдугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үнэ төлбөргүйгээр гарна.

Үзэсгэлэнгийн хүрээнд ЕБС-ийн багш нарын бүтээлийн үзэсгэлэнг Хүүхдийн урлан бүтээх төвд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн, Монгол бахархлын өдөрт зориулсан үзэсгэлэнг Цонжин болдогт байрлах Чингис хааны морьт хөшөө цогцолборт 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тус тус 10 хоног зохион байгуулна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)