МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгчийг сонгох ээлжит их хурал эхэллээ

Манай улсын хамгийн том, хамгийн олон буюу 3500 бизнес эрхлэгчийг эгнээндээ нэгтгэсэн ТББ болох МҮХАҮТ-ын ээлжит ХХ их хурал эхэллээ. Энэ их хурлаар Танхимын гишүүн байгууллагуудын төлөөлөгчид хуран чуулж, Танхимын 2015-2018 оны ажлын тайлангаа тавьж, ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн авч явах шинэ удирдлагыг сонгох болно.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Удирдах зөвлөлийн дарга, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг,  UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин, "Буян" компанийг үүсгэн байгуулагч, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нэр дэвшиж байгаа юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)