МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөв

Өнөөдөр МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал хуралдаж, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөв.

Уг хүсэлтийг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хэлэлцээд МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлыг тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигт түр хариуцуулахаар шийдвэрлэлээ.

Мөн МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох сонгууль явуулахтай холбоотой ээлжит бус гишүүдийн хурал зарлан хуралдуулах асуудлыг ойрын үед Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх болов.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)