МҮИС-ийн 80 гаруй оюутан шууд ажлын байранд зуучлагдлаа

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж нь  шинэ  оны  эхэнд оюутан, залуучуудыг цагийн болон түр ажлын байранд зуучлах, ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэх, ажил олгогч байгууллагуудад түргэн шуурхай үйлчлэх, чадварлаг ажиллах хүч нийлүүлэх зорилгоор “PART-TIME” хөдөлмөрийн яармагийг амжилттай зохион байгуулсан. Тэгвэл энэхүү  үйл  ажиллагааны  үргэлжлэл болгож "Цагийн ажил", Part time өдөрлөгийг  ч их дээд сургуулиуд дээр  зохион байгуулсаар байна.Тэд  энэ удаад  Монголын Үндэсний Их сургууль дээр цагийн ажлын Part-Time өдөрлөг зохион байгуулжээ. 

Уг  өдөрлөгт  120 гаруй  оюутан  хамрагдаж  84 оюутан  ажлын  байран  зуучлагдсан  байна. Мөн  энэ үеэр  цагийн ажил хайгчдад тулгардаг олон  асуудлын  талаарх чухал   зөвлөгөөг  оюутан  залууст  хүргэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)