МҮИС-ийн хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцохыг үүрэг болголоо

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр их нялхасын өмчид хууль бусаар халдсан МҮИС-ийн зөрчлийн талаар холбогдох албаныханд үүрэг өглөө.

Монголын үндэсний их сургууль нь хичээлийн өргөтгөл барилгын орц, гарц хийхдээ ЭХЭМҮТ-ийн хашааг буулган барьжээ. Уг байгууламжийг барихдаа хоёр метр газар илүү давж тохьжилтын үйл ажиллагаа явуулсан нь газрын тухай хуулийг санаатайгаар зөрчсөн хэрэг болсон.

Тодруулбал, МҮИС нь газрын тухай хуулийн 41.1 дэх заалтаар гэрээний үүргээ зөрчсөн тул албадан буулгах, газрыг чөлөөлөх арга хэмжээг авах юм байна.

Харин Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Юун түрүүнд эмнэлгийн ажилтнууд та бүхэн санаа зовнилгүй ажлаа хийхийг хүсэж байна. Харин үүссэн энэхүү асуудлыг хууль журмын дагуу шийдвэрлэж, төрийн өмчийн байгуулагад хувийн хэвшлийн байгууллага дураараа хандах энэ асуудлыг бүрэн таслан зогсооно” гэж мэдэгдэлээ.

Б.Чингүүн


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)