МҮБХ-ны Цэцдийн зөвлөл хуралдуулахаар болжээ

Улсын аварга Н.Батсуурь, Ч.Санжаадамба, улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба, Ж.Бат–Эрдэнэ, улсын заан Баасандорж, улсын харцага Д.Анар, О.Хангай, Б.Бат–Өлзий тэргүүтэй 262 бөх допингийн эсрэг нэгдэж буйгаа илэрхийлж, Монголын үндэсний бөхийн холбоонд мэдэгдэл хүргүүлсэн. Тэд МҮБХ-г Цэцдийн зөвлөлөө хуралдуулж, Их эеэ хоёрдугаар сарын 10-наас өмнө хуралдуулахыг шаардсан юм.

Тэгвэл МҮБХ-ныхон Цэцдийн зөвлөлөө хуралдуулахаар шийдвэрлэв. Улмаар Цэцдийн зөвлөлийг хуралдуулах эрхийг Цэцдийн зөвлөлийн дарга, дархан аварга Г.Өсөхбаярт олгожээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)