Мэргэжлийн хүний нөөц бүрдээгүй, орон тооны сувилагчгүй эмнэлэгт 1 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Нийслэлийн мэргэжлийн газраас иргэний гомдлын дагуу "Туяа амгалан" ХХК-ийн эмнэлэгт 2019.07.05-ний өдөр шалгалт хийхэд тус эмнэлэг нь уламжлалт, дотор, урологийн өвчний оношилгоо, сэргээн засах эмчилгээ, клиник биохими лабораторийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй боловч ажлын байр, тоног төхөөрөмж, мэргэжлийн хүний нөөц бүрдээгүй, орон тооны сувилагчгүй байжээ. Мөн эмнэлгийн бичиг баримтын хөтлөлтийг зохих заавар журмын дагуу хөтлөөгүй, оношилгоо, эмчилгээний стандарт мөрдөж ажилласан байдал хангалтгүй зөрчил илэрчээ. Байгууллагын хэмжээнд дотоод хяналтын журамгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт хяналт тавьдаггүй нь ч тогтоогджээ. Иймд илэрсэн зөрчлийг үндэслэн холбогдох хуулийн дагуу 1.000.000 төгрөгийн торгууль ногдуулж, гомдол гаргасан иргэнд мэдэгдсэн аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)