Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулга үүрэгт ажлаа хүлээн авлаа

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар томилогдсон Т.Гантулга үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Тэрбээр 1985-1990 онд  ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн их сургуулийг Түүх нийгмийн багш мэрэгжлээр төгссөн. 1997 – 2000 онд  МУИС-ийн докторантур, Улс төр судлаач, 2002- 2004  онд  Үндэсний Тагнуулын академийн, Эрх зүйч, Улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор, PhD юм.

Ажлын туршлагаас нь дурьдвал, 1983-1985 онд Говь-Алтай аймгийн МХЗЭ-ийн хороонд зохион байгуулагч, 1990-1994 онд Говь-Алтай аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, 1994-2000 онд “Алтайн Кашмир” ХХК-ийн Ерөнхий захирал, 2000 – 2007 онд МАН-ын даргын зөвлөх, 2007-2009 онд Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2009-2012 онд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2013-2016 онд МАН-ын Нарийн бичгийн дарга, 2016 – 2020 онд Эрчим хүчний дэд сайдаар тус тус ажиллаж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)