Мэргэжлийн хяналтын байгууллага 532 зөрчил илрүүлжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шинэ жилийн баярыг угтан зохион байгуулж буй хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Хяналт шалгалтыг 12 дугаар сарын 02-аас эхэлж хийсэн байна.

 Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 01, 04 удирдамжны хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэр дээр хүнсний үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, иргэнд урьдчилан сэргийлэх хяналт шалгаж хийжээ. Хяналт шалгалтыг дөрвөн чиглэлээр хийсэн байна. Нэгдүгээрт хүлээн авалт хийж буй зоогийн газар, ресторан, ивээнт газруудад, хоёрдугаарт  хүнсний худалдаа эрхэлж байгаа иргэд нэгж байгууллагуудын хүнс болон хүүхдийн бэлэгэнд, гуравдугаарт мах, өндөг, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд, дөрөвдүгээрт зоогийн газар, рестораны барилаг байгууламж  цахилгаан, шингэрүүлсэн хийнд хяналт шалгалт хийж ажилласан байна.

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн есөн дүүргийн 330 аж ахуй нэгж байгууллага, иргэнд хяналт шалгалт хийсэн байна. Үүнээс 150 нь томоохон сүлжээ дэлгүүр зах,   39 нь хүнсний үйлдвэр цех, 139 нь ресторан ивээнт хоолны газар хамрагджээ. Хяналт шалгалтын үеэр нийт 532 зөрчил илрүүлснээр 348 буюу 65 хувийн зөрчлийг арилгүйлсэн байна. Мөн Сүхбаатар дүүрэгт стандарт эрүүл ахуй хангалтгүй байсан гурил, боовны үйлдвэрийг зогсоосон байна.

Мөн иргэдэд шинэ жил болж байгаатай холбогдуулан  хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хугацаа нь дууссан хүсний бүтээгдэхүүн авахгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтаас анхааруулж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)