М.Энхболд: Цөөнхийн санал, санаачилгыг зөв ч байсан дэмжих ёсгүй гэсэн уриатай эрх баригчид ажиллаж байна

 МАН-ын дарга М.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хэдхэн сарын өмнө “Шинэчлэл- эв нэгдлийн” гэх тодотголтой МАН-ын 27 дугаар Их хурал сүр дуулиантай болсон ч одоогийн үйл ажиллагаанд шинэчлэл гэх зүйл алга хэмээн шүүмжлэлтэй хандах хүн олон байна?

-Эв нэгдэл бол зөвхөн намын бус монголчууд бидний тусгаар улсаа хамгаалах, үндэсний аюулг үй байдлаа сахих улмаар эх оронтой байх амин ухаан гэж үздэг. Тэгээд ч шинэчлэл гэдэг болж бүтэж байгаагаа хадгалж, болохгүй зүйлсийг засаж залруулж явах ёстой байнгын шинжтэй хөгжлийн зүй тогтол. Өмнөх бүх зүйлсээ үгүйсгэж, өөрчлөөд бүгдийг дахин шинэ болгоно гэдэг өнцгөөс хардаг хүмүүс олшроод байх шиг.

-Та ажлаа аваад дөрвөн сарын нүүр үзлээ. Энэ хугацаанд юу хийж амжуулав?

-Манай баг ажилдаа ороод тав дахь сардаа явж байна. Намын шинэчлэлийг бодлого, үйл ажиллагаа, зохион байгуулалт, хүний нөөц хийгээд арга барил, сэтгэлгээ, хандлагын том зургаар өргөн хүрээнд цогцоор хийх шаардлага бий. Үүний тулд цаг хугацаа, хүний хүчин зүйл ялангуяа эрдэмтэн судлаачдын оролцоо мөн гишүүд, дэмжигчид болон олон түмний дэмжлэг хэрэгтэй байна. Бид намынхаа үйл ажиллагааны үндсэн чиглэлийг иргэд сонгогчдынхоо амьдрал дунд орж тэдний санаа бодлыг сонсож, хүн бүрт хүрч ажиллахын төлөө өмнөхөөсөө илүү нээлттэй, эргэх холбоо сайтай, хурдтай болгохоор зорьж олон ажил хийж байна. Энэ хугацаанд намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга болон нарийн бичгийн дарга нараас гадна УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд 21 аймаг, 330 сум, есөн дүүрэг 152 хороодод 2-3 удаа очиж ажиллалаа. Бас нэг онцлог гэвэл урд нь орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд тухайн аймаг, орон нутагтаа л ажилладаг байсан бол одоо бусад аймагт ч адилхан ажилладаг жишиг тогтоож байна. Зөвхөн сонгууль дөхөхөөр очдог биш тогтмол ажилладаг болохыг зорьсон. Ингэж байж бид нэг талаасаа дов жалгын үзэл хийгээд зөрчлөөсөө салах, нөгөө талаас иргэд сонгогчдоосоо хол тасрахгүй бодит амьдралыг мэдэж төр, засгийн шийдвэр хүмүүст илүү ойр болно.

-Та сая манай баг гэж хэллээ. Таныг сүүдэр мэт дагаж явдаг шүүмжлэл бол хотын бүлэг. Та энэ багтаа итгэж, намаа өөрчлөн шинэчилж, улмаар ирэх сонгуульд ялалт байгуулж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?

-МАН-ын даргын баг гэдэг нь манай намын үндсэн дүрмээр зохицуулагдсан өргөн хүрээтэй ойлголт. Манай намын 200 гаруй мянган гишүүн, 30 гаруй мянган сонгуультан, намын даргаа сонгосон МАН-ын их хурлын 1200- гаад төлөөлөгч, намын бага хурлын 300 гаруй гишүүн, намын дэргэдэх ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, оюутны байгууллагуудын олон мянган гиш үүн болон тэдгээр байгууллагын сонгуультнууд, УИХ дахь МАН-ын бүлэг, Удирдах зөвлөлийн гишүүд гээд цулаараа эв нэгдэлтэйгээр нэгэн удирдлага, зохион байгуулалттай ажиллаж байна. Ингэж нягтарч байж л бид хамтдаа амжилтад хүрнэ.

-Боловсон хүчний шинэчлэл гээд юу ч мэдэхгүй залуучуудыг удирдлагадаа гаргаж байна. Нам нялхсын өвчнөөр өвдсөнөөс болж ялагдлаа гэж ярих хүн цөөнгүй байдаг. Та ч бас өөрийн багаа залуучуудаар бүрдүүллээ?

-Ардчилсан нам гэхээр залуусын нам, МАН бол хөгшч үүлийн нам гэсэн ойлголт нийгэмд түгээх сонирхол байх шиг. Гэтэл бодит байдалд яг эсрэгээрээ. Өнөөдөр АН-ын удирдлагад 1990-ээд оны, 24 жилийн өмнөх улстөрчид зонхилж байна. Залуучуудад улс төрийн орон зай хомс байгаа тухай ярьдаг боллоо. Мөнхийн залуу улстөрч гэж байхгүй шүү дээ. Залуусыг хамгийн их дэмждэг, тэдэнтэй ойр ажилладаг нам нь МАН болоод байна. Үүнийг намын удирдлагын бүтэц, өнгөрсөн сонгуулиудын нэр дэвшүүлсэн байдлаас тодорхой харж болно. Би хувьдаа манай намын залуучуудын байгууллага сайн ажилладаг гэж үздэг. Харин ажил хийх чадвартай, зүтгэлтэй хүмүүсийг тохирох ажилд нь томилох нь намын удирдлагын үүрэг. Ер нь залуу хүмүүстэй ажиллахад эрч хүчтэй сайхан санагддаг. Гэхдээ бид аль ч түвшинд ахмад, дунд, залуу үеийн төлөөллийн харьцааг алдагдуулахгүй ажиллахыг хичээдэг.

-УИХ дахь Намын бүлгийн даргаа бас солилоо, таны шахалтаар Н.Энхболд гишүүн ажлаа өгсөн гэх юм?

-Үгүй дээ. Н.Энхболд дарга өөрийн хүсэлтээр ажлаа өгч, намын бүлэг хэлэлцэж, олонхоороо шийдвэрлэсэн. Ер нь та нар бүх зүйлийг нэг дарга шийддэг гэж ойлгоод байх шиг байна. МАН хамтын удирдлагын байгууллага шүү дээ. Энгийн бөгөөд эхний өөрчлөлтийг эндээс л мэдэрч болно.

-12 жил тасралтгүй эрх барьсан танай нам 2012 онд сөрөг хүчин болсон. Сонгуулийн дараа шокноосоо гарч чадахгүй байна, эрх баригчдын ажлыг хийлгэхг үй гацааж байна гэж нэг хэсэг ярьсан. Сөрөг хүчин ер нь үүргээ хэр биелүүлж байгаа вэ?

-Шоконд орсон гэхээсээ илүү өөрсдийн ялагдалдаа сургамж авч дүгнэлт хийх, намын дотоод ажил, амьдралаа цэгцлэх, хамгийн гол нь ард түмэн итгэл хүлээлгэн сонгосон эрх баригчдыг шинэчлэл хийх боломж олгох үүднээс хоёр жил орчим парламентын сөрөг хүчний хийх ёстой үйлдэл эс үйлдлийг хүчтэй хийгээгүй. Өнөөдөр бол олон түмэн манай намаас сөрөг хүчний үүргээ гүйцэтгэхийг шаардаж байгаа. Ер нь одоогийн парлемент цөөнхийн санал, санаачилгыг зөв ч байсан дэмжих ёсгүй гэсэн хатуу бодлоготой ажиллаж байна. Манай намын бүлгээс намрын чуулганд нийт 22 хуулийн төсөл өргөн барьсан. Нэг, хоёроос бусад нь огт хэлэлцэгдээгүй. Харин УИХ-ын дарга нэгэн ярилцлагадаа “…Сөрөг хүчний санаачилсан хууль чуулганд оруулсан ч дэмжлэг авахгүй. Ард түмэн олонхийг ажлаа хий гэж сонгосон…” гэж ярьсан байна лээ. Харин бид Засгийн газрын зөв бодлогуудыг дэмжиж Хөрөнгө оруулалтын тухай хууль, Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлого, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай гэсэн гол хуулиудыг дэмжин батлууллаа. Мөн засгийн алдаатай бодлогуудыг ч засаж ажилласан. Үүнд Алтны худалдаанд ил тод байдлыг бий болгох тухай хуулийн төсөлд намын бүлгийн гишүүд идэвх санаачилга гарган ажиллаж, гадагшаа гарах байсан гурван тэрбум долларыг улсдаа үлдээхээр шийдвэрлүүлсэн. Мөн УИХ-аар 2014 оны төсвийг хэлэлцүүлэн батлуулах үед “Авлигажсан” гэх тодотголтой 720 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 243 төсөл арга хэмжээний төсвийг шалгуулахаар болж, он дамжсан барилгуудын төсөвт өртгийг бодит үнэлгээнээс 260-862 хувиар өсгөж төсөвт тусгасныг илчлэн зогсоож, ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр хойшлуулж чадсан. Түүнчлэн төсвийн тогтвортой байдлын тухай хууль зөрчин улсын өрийн хязгаарыг ДНБ-ий 60 хувь болгохоор оруулж ирснийг намын бүлгийн гишүүд эсэргүүцэж, 40 хувьд барихаар тогтоосон. Эрх баригчид хуулийг дур зоргоороо өөрчлөн нэг намын эрх ашигт нийцүүлэн Монгол төрийн албыг хүчгүйдүүлэх, иргэдийг ялгаварлан гадуурхах, улс орны эдийн засгийг сүйрүүлэх, улмаар ард түмний амьдралыг доройтуулах аваас сөрөг хүчний зүгээс доривтой арга хэмжээнүүдийг авах болно.

-Тухайлбал, эрс шийдэмгий ямар арга хэмжээн үүд авна гэж?

-Зөвхөн сөрөг хүчин биш парламентад суудалгүй улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Засгийн газрыг огцруулах, УИХ-ыг тараах хууль санаачлах, хэрэв олонхоороо хүч түрж, эдгээр асуудлыг зогсоовол иргэд, олон түмнийнхээ дэмжлэгийг авч, УИХд итгэл үзүүлэх асуудлаар Бүх ард түмний санал асуулгын тухай хуулийг санаачлан тэмцлийн бүхий л хэлбэрээр шийдвэртэй арга хэмжээнүүдийг авч болно.

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад хоёр жил орчмын нүүр үзлээ. Үйл ажиллагааг нь Та хэрхэн дүгнэж байна вэ?

-Сүүлийн 24 жилд ажиллаж байсан үе үеийн Ерөнхий сайд нараас хамгийн их төсөв, мөнгө зарцуулсан хүнээр Н.Алтанхуяг тодорч байгаа. Түүний Засгийн газар 2013 онд буюу ердөө ганцхан жилд 13.2 их наяд төгрөг зарцуулсан нь 1990-2012 он буюу 22 жилийн хугацаанд ажилласан Засгийн газруудын зарцуулсан төсвийн нийт зарлагын 63 хувьтай тэнцэж байна. Үүнээс үзэхэд энэ Засгийн газарт ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх боломж, нөхцөл хамгийн их байсан ч эдийн засгийн үзүүлэлтүүд өсөх биш харин ч буурлаа. Засгийн газар чанар биш тооны араас хэт их хөөцөлдлөө. Засгийн ажлыг хувийн хэвшлийн компанийн ажил шиг санаж, реклам сурталчилгаа хэрээс хэтэрлээ. Маркетинг сайн хийж байж компанийн орлого нэмэгдэж ашиг гардаг бол Засгийн ажлын үр дүнг эдийн засгийн өсөлт, ард түмний амьжиргаагаар хэмждэг гэдгийг онцолъё. Энэ Засгийн газар эх орноо өрөнд унагаж, эдийн засгаа доройтуулж байгаагаараа Монгол Улсын түүхэнд хар толбо болон үлдэхээр болоод байна. Намрын чуулганд өргөн барьсан 30 хууль батлагдах байсан ч тооцоо судалгаа муу, боловсруулалт хангалтгүй байснаас 19 хуулийн төслийг хойшлууллаа.

-Эдийн засгийн үзүүлэлтүүд буурсан гэдгийг тодруулахгүй юу?

-Өнөөдөр манай улсын макро эдийн засгийн байдал тогтворгүй байна. Олон улсын түвшинд эдийн засаг ямар байгааг тооцож хардаг хэдхэн үзүүлэлт байдаг. Гэтэл 2013 оны байдлаар гэхэд ДНБ-ий өсөлт зургаа орчим хувь буурч, төгрөгийн ханш 25 хувиар суларсан. Инфляц 12.5 хувьд хүрч, гаднын хөрөнгө оруулалт 54 хувь буурч, улсын төсвийн орлого тодотгосон төсвөөс 505 тэрбум төгрөгөөр тасарч, чанаргүй зээл 560 гаруй тэрбумд хүрсэн гэхчилэн эдийн засгийн гол үзүүлэлтүүд бүгд сөрөг гарсан. Гол нь энэ бүхэн иргэдийн худалдан авах чадварыг өдрөөс өдөрт доройтуулж, тэдний орлогоос хумсалсаар байна. Мөн 2013 онд улсын нэгдсэн төсвийн тэнцэл 297.3 тэрбум төгрөг, гадаад худалдааны тэнцэл хоёр тэрбум 82 сая ам долларын алдагдал хүлээж, төлбөрийн тэнцлийн нийт дүнгээр нэг тэрбум 883.3 сая ам долларын алдагдалтай гарчээ. Ийнхүү манай улсын эдийн засагт нэгд, төсөв, хоёрт, гадаад худалдаа, гуравт, төлбөрийн тэнцлийн гэсэн эдийн засгийн гурамсан алдагдал нүүрлэлээ.

-Улсын өр хуулиар заасан хэмжээнээс хэтрээгүй хэмээн Засгийн газар удаа дараа мэдэгдэж байгаа. Өр яг ямар хэмжээнд хүрээд байна вэ?

-Бид Засгийн эрхийг хүлээлгэн өгөхөд 2.7 тэрбум ам долларын валютын нөөцтэй, Засгийн газрын гадаад өр 1.9 тэрбум ам доллар, харин Засгийн газрын нийт өр ДНБ-ий 27 хувьтай тэнцэж байсан. Гэтэл өнөөдөр бидний мэдэж байгаагаар 2013 оны эцэст Улсын гадаад өр таван тэрбум 611 сая ам.доллар буюу одоогийн ханшаар тооцоход 11 их наяд 935 тэрбум төгрөг байгаа нь ДНБ-ий 68 хувьд хүрч буй юм. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг ноцтой зөрчөөд зогсохгүй, ард түмэндээ буруу ташаа мэдээлэл өгч байгаа нь эрх баригчдын зүгээс явуулж буй дэндүү хариуцлагагүй, байж боломгүй үйлдлүүдийн нэг юм. Одоогийн энэ тооны хувьд зээлийн ирээдүйд хийх эргэн төлөлт багтаагүй тооцоолол юм. Товчдоо хэлбэл, Шинэчлэлийн хэмээх Засгийн газар хоёрхон жилийн дотор улс орныг өнгөрсөн 21 жилийнхээс илүү их хэмжээний өрөнд орууллаа.

-Эдгээр өр зээл цаашид Монгол Улсын нийгэм, эдийн засагт ямар эрсдэл дагуулж байгаа вэ. Гарах гарц нь чухам юу бол?

-Өнөөдөр Монгол Улсын төр нь, ард иргэд нь, аж ахуйн нэгжүүд нь өртэй байна. Монгол Улсад өрийн хямрал нүүрлэлээ. Дэлхийн олон орны гашуун түүхэн сургамжуудыг бид давтах учиргүй. Засгийн газрын өрийн дарамт цаашид ихсэж, төсвийн зардлаа танаж, олон зуун хүн цомхотголд өртөн, ажлаасаа халагдах магадлал ойртсоор байна. Төр хамгийн том эрэлт бий болгогч болж, хэрэглэгчийн хувьд эрэлт хэрэглээгээ багасгаж, одоо хийж буй болон төлөвлөгдсөн төслүүдийн хөрөнгө санхүүжилт зогсох магадлал өндөр байна. Энэ нь улс орны эдийн засгийг нуруундаа үүрч яваа хувийн хэвшлийнхэнд хүнд цохилт болох юм. Нийгэм, эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг хямралд хүргэлгүйгээр ухаалгаар зөв, бодитой оношилж, богино, дунд болон урт хугацааны бодлогын стратегийг төлөвлөж хэрэгжүүлэх хэрэгтэй. Юуны өмнө эдийн засгийн бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг оновчтой болгон үр өгөөж, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтын зохистой бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Ялангуяа хөрөнгө оруулалтын бодлогыг сайтар хийгдсэн судалгааны үндсэн дээр зөвхөн эдийн засгийн биш нийгмийн үр өгөөжийг илүү анхааран тооцоолж, ач холбогдлын эрэмбийг зөв болгох, өрийн удирдлагын механизмыг тунгалаг болгох, олон түмэнд ил тод байх зарчмыг чанд хатуу баримтлах ёстой. Мөн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, оролцоонд түшиглэсэн өсөлтийг бий болгох замаар бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг богино хугацаанд дээшлүүлэх, мөнгөний бодлого, юун түрүүнд ханшийн богино хугацааны огцом савлагааг тогтворжуулах, эдийн засагт төдийгүй иргэдийн амьжиргаанд үзүүлэх таагүй нөлөөллөөс сэргийлэхэд чиглүүлэх, нийгмийн орлогын шударга хуваарилалтын бодлогыг төрийн онцгой анхааралд авах зэргийг цаг алдалгүй хийвээс эдийн засгийн хүндрэлээс гарч чадна.

-МАН-ын бүлэг цалин, тэтгэврийг нэмэхийг шаардаж байгаа. Ийм боломж үнэхээр бий юү?

-2013 онд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 30-40 хувь өссөн, харин цалин, тэтгэвэр тэтгэмжийг эрх баригчид нэг ч төгрөгөөр нэмсэнгүй. 2014 оны төсөвт тусгагдсан 235 тэрбум төгр өгөөр баримжаалахад төрийн албан хаагчдын цалин 6-8 хувиар нэмэгдэх тооцоо гарсан. Энэ нь 2012- 2013 оны үнийн өсөлтийн 30-40 хувьтай харьцуулбал нэмээгүйтэй адил юм. Бид төрийн албан хаагчдын цалин хөлсийг дунджаар 30 хувиар, ингэхдээ бага цалинтайг нь түлхүү нэмэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн. Одоо ч энэ байр суурь хэвээрээ. Ер нь сэтгэл байвал хөрөнгө бага байсан ч асуудлыг шийдэж болдог. Намайг Ерөнхий сайдаар хоёр жил ажиллах хугацаанд цалин, тэтгэвэр гурав дахин нэмэгдсэн, Сү.Батболд Ерөнхий сайдаар гурван жил ажиллахдаа цалин, тэтгэврийг дунджаар 2.5 дахин нэмсэн. Зөвхөн энэ таван жилд төрийн албан хаагчдын дундаж цалин 90 орчим мянган төгрөгөөс 630 гаруй мянгад хүрч өссөн байдаг. Харин тэр үед улсын төсөв одоогийнхоос 3-7 дахин бага байсан. Засгийн газраас 2013 онд төрийн албан хаагчдын цалин хөлс, өндөр настны тэтгэврийг нэг төгрөгөөр ч нэмэгдүүлээгүйг тооцвол манай иргэдийн бодит орлого, өрхийн амьжиргаа наад зах нь инфляцын хэмжээгээр буурсан, бүр унасан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

-Эрх баригчид эдийн засгийн өсөлт он гарсаар хоёр оронтой тоотой гарсан нь сайн үзүүлэлт гэж ярих боллоо. Үнэн хэрэгтээ энэ өсөлт ард иргэдийн амьдралд хэр наалдацтай, үр өгөөжтэй вэ?

-2013 оны гүйцэтгэлээр ДНБий өсөлт 11.7 хувьтай гарсан нь хүртээмжтэй өсөлт байв уу, ямар хөрөнгө, үнэ, өртгөөр бий болов гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч байна. Өнөө үед дэлхий нийтээрээ оролцоог хангасан хүртээмжтэй өсөлтийн тухай онцлон ярих боллоо. Тэгвэл 2013 оны эдийн засгийн өсөлт ард иргэдийн олонхийн амьдралд огтхон ч наалдахгүй, харин ч байдлыг дордуулсан гэж шүүмжилж байгаа нь үнэн. Манай эрдэмтэн судлаачид үүнийг

“Ард түмнээ ядууруулсан өсөлт,

Аж ахуйн нэгжүүдээ сүйрүүлсэн өсөлт

Эх орноо өрөнд оруулсан өсөлт

Иргэддээ хүртээмжгүй өсөлт гэж онож хэлсэн байна лээ. Эдийн засаг өсөж байгаа бол ард иргэдийн цалин орлого өсөж, амьдралын түвшин сайжрах ёстой. Баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдийн орлого, ашиг нэмэгдэж, бидний амьдралын чанар дээшилж, нийгэмд дундаж давхарга нэмэгдэх ёстой гэдэг нь ойлгомжтой. Үндэсний статистикийн хорооны өрхийн хэрэглээний судалгаагаар 2013 оны эцэст чинээлэг хэсгийн хэрэглээ хүн амын бүлгүүдийн хэрэглээнд 41.8 хувийг эзэлж байхад бага орлоготой хэсгийнх нь 7.8 хувийг эзлэх болсон байна. Өөрөөр хэлбэл, баян чинээлэг хэсгийн хэрэглээ бага орлоготой, ядуу хэсгийнхээс 5.0-6.2 дахин их байна гэсэн үг. Энэ бол бодит амьдрал дээр баян, ядуугийн ялгаа хэд дахин ихсэж байгаагийн илрэл. 2013 он эдийн засагт урьд урьдаас илүү их мөнгө, санхүүжилт оруулсан жил байлаа. “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, Хөгжлийн банкны 600 сая ам.доллар, Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр аж ахуйн нэгжүүдэд олгосон гурван их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл, орон сууцны найман хувийн хүүтэй зээл гэх мэтээр эдийн засагт оруулсан асар их мөнгөтэй харьцуулахад эдийн засгийн 11.7 хувийн өсөлт нь туйлын чамлалттай үзүүлэлт гэдгийг хэлэх нь зүйтэй.

-Танай нам засгийн эрхэнд байхдаа нийгмийн халамжийн бодлогыг хэт хавтгайруулснаас эдийн засгийг сульдуулж, хүмүүсийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгосон юм биш үү?

-Зах зээлийн эдийн засгийн харилцаан дахь нийгмийн халамжийн талаарх бодлого, хууль тогтоомжийг анх П.Жасрай гуайн тэргүүлсэн Засгийн газар боловсруулж, батлуулсан байдаг. Анхны хувилбар нь нийгмийн хамгийн эмзэг, орлого багатай хэсгийг төрөөс дэмжих зарчимд суурилж байсан. Тухайн үед эдийн засгийн чадавх сул байсан учир энэ хувилбар нь зөв байсан гэж би боддог. Түүнээс хойш улс төрийн намуудын санаачилгаар хүн амын янз бүрийн бүлгүүдийг дэмжих зорилготой нэмэлт өөрчлөлтүүд хуульд орж байсан. Тухайлбал, манай намаас санаачилсан “шинэ гэр бүл”, “шинэ төрсөн хүүхэд” зэрэг хөтөлбөрүүдийг дурдаж болох юм. Хөтөлбөр бүр үндэслэл тооцоотой, тухайн үеийнхээ хэрэгцээг тусгасан байсан. Эдгээр арга хэмжээ нь халамжийн гэхээсээ илүүтэй хүн амаа өсгөх хүн ам зүйн бодлого шүү дээ. Харин 21000 төгрөгийн тухайд бол арай өөр зорилготой байсан. 2007-2008 оны үед байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын эхлэл тавигдсан. Нэгэнт баялгаа ашиглаж эхэлсэн учир үр шимийг нь иргэн бүртээ хишиг хүртээх, энэ үндсэн дээр хүн амын шинэчилсэн бүртгэл явуулах зорилт дэвшүүлсэн юм. Энэ арга хэмжээний үр дүнд Монгол Улсын иргэд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, иргэний цахим үнэмлэхтэй болж, банкны үйлчилгээ хөнгөвчлөгдсөн зэрэг олон дэвшил гарлаа. Иргэд өнөөдөр иргэний бүртгэлтэй холбоотой мэдээллээ автомат (ТҮЦ) машинаас авдаг болсон нь шинэчилсэн бүртгэл хийсний үр дүн. Чухам энэ арга хэмжээний үр дүнд дэлхийн санхүү эдийн засгийн хямралыг манай улс хохирол багатай давж, хүн амын ядуурлын түвшин 3-4 хувиар нэмэгдэх байсныг урьдчилан сэргийлж чадсан гэж олон улсын шинжээчид дүгнэсэн байдаг юм.

-Засгийн газраас хэрэгж үүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн үр дүнг Та хэрхэн дүгнэх вэ?

-Тусгайлсан тогтворжуулах хөт өлбөр боловсруулан хэрэгж үүлж буй хэмээн Засгийн газар, Монголбанкнаас мэдэгдэж байгаа ч 2013 оны эцэст хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляцын түвшин хэдий хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэж, 12.5 хувьд хүрсэн нь макро эдийн засгийн тогтворгүй байдлыг бэлээхэн гэрчилж байна. Энэ оны хоёрдугаар сарын байдлаар хэрэглээний үнийн индекс оны эхнээс 2.7 хувь өсөж, өмн өх оныхоос үнийн өсөлтийн хурд саарахгүй байна. Статистикийн мэдээгээр энэ хоёрдугаар сарын байдлаар жилийн хугацаанд инфляц 12.2 хувийн өсөлттэй гарсан. Хүнсний бараа, хувцас, орон сууц, эмнэлгийн болон боловсролын үйлчилгээнд хамаарах бараа, үйлчилгээний үнэ жилийн дотор 10.2-27.2 хувиар нэмэгдсэн нь манай иргэдийн, ялангуяа бага дунд орлоготой иргэдийн амьжиргаанд ихээхэн хүндээр тусаж байна. Энэ хөтөлбөрт хамрагдсан цөөн хэдэн компанид нийт гурван их наяд төгрөгийн зээлийг маш бага хүүтэй олгосон. Харамсалтай нь, энэ хөтөлбөр ард түмэнд үр өгөөжөө өгсөнгүй. Харин ч бэлэн мөнгөний нийлүүлэлтийг хэт ихэсгэн үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг Засгийн газраас унагасан урьд хожид байгаагүй бодлогогүй үйлдэл боллоо.

Өргөн хэрэглээний барааны үнэ урьд байгаагүйгээр нэмэгдэж доллар, юань зэрэг гадаад валютын ханш огцом өсөж, төгрөгийн худалдан авах чадвар унаж байгаа нь ард иргэдийн амьжиргаанд хүндээр тусаж байна. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжихээс өмнө орон сууцны ам метрийн үнэ 1.2 сая төгрөг байсан бол одоо 2.5 сая төгрөг, “Алтан тариа” I гурилын үнэ 700-770 төгрөг, нэг литр АИ-92 бензиний үнэ 1600-1800 төгрөг болж өссөн байна. Монгол Улсын иргэн бүрт сар тутам 21000 төгрөг олговол дөрвөн жилд хүрэлцэх хөрөнгийг нэг жилд цөөн хэдэн танил талынхаа болон ардчилсан намыг санхүүжүүлдэг компаниудад өгөөд үр дүнд хүрсэнгүй. Одоо энэ компаниуд валютын ханшны зөрүүгээс шалтгаалан үндсэн зээлээ битгий хэл хүүг нь ч төлж чадахг үйд хүрээд байна.

-Та эдийн засагч хүн. Таны бодлоор валютын ханшийн өсөлтөд юу нөлөөлөв. Цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Ам.долларын ханшийн энэ өсөлт нь Шинэчлэлийн Засгийн газар, Монголбанкны алдаатай бодлогын үр дагавар юм. Гадаад худалдааны нөхцөл муудаж экспортын орлого, гадаадын хөр өнгө оруулалт буурсан үед зах зээлд мөнгөний нийлүүлэлтийг огцом өсгөсөн нь нийт хэрэглээнийхээ 80 гаруй хувийг импортоор хангадаг манай орны хувьд валютын эрэлтийг огцом нэмэгд үүлж, ханшийг хөөрөгдсөн. Энэ бүхэн валютын ханшид хэрхэн нөлөөлөхийг эрх баригчид урьдчилан харж чадаагүй. Манай улсад орж ирдэг валютын орлогын 40-60 хувийг бүрдүүлж, 70-85 хувь нь Уул уурхайн салбарт ордог гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 онд 2011 оныхоос 17 хувиар, 2013 онд 2012 оныхоос 54 хувиар буурсан, мөн эрдэс баялгийн экспортын орлого багассан зэрэг нь төгрөгийн ханшийг сулруулж, макро эдийн засгийг тогтворгүйжүүлж байна гэдгийг энд хэлэх нь зүйтэй байх. Цаашид экспортыг бүх талаар дэмжин урамшуулах, бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг татах, наад зах нь Монгол Улсын нутаг дэвсгэрт төгрөгөөр төлбөр тооцоо хийх, эдийн засгийг хэт долларжихаас сэргийлэх, валютын ханшийг тогтворжуулж, валютын эрсдэлээс хамгаалах үр ашигтай механизм бий болгох шаардлагатай. Гэтэл Засгийн газар, Монголбанк хоёр “Ам долларын одоогийн байгаа ханш тэнцвэртэй” хэмээн мэдэгдээд сууж байна.

-Эрх баригчид “Төгрөгийн ханш бодит хөрсөн дээрээ бууж байна. Валютын ханш өссөнөөр өмнө нь сард 170-200 сая ам долларт хүрч байсан гадаад худалдааны алдагдал энэ оны хоёрдугаар сард 16 сая ам.доллар боллоо” гэж мэдээлж байгаа. Энэ тийм сайн үзүүлэлт үү?

-Энэ оны эхний хоёр сарын байдлаар гадаад худалдааны эргэлт нэг тэрбум 208 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 8.3 хувиар буюу 108.8 сая ам.доллараар, импорт 197.3 сая ам.доллараар буурсантай холбогдон гадаад худалдааны алдагдал 19.3 сая ам.доллар болсон байна. Экспорт, импорт аль аль нь өсөж, улс орны хэрэгцээг хангаад, алдагдал буурч байгаа бол сайн хэрэг. Намайг Ерөнхий сайд байхад 2006 оны гүйцэтгэлээр экспорт импортоос 107 сая ам.доллараар давж, анх удаа гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч байсныг сайн санаж байна. Өнөөгийн нөхцөлд гадаад валютын ханшийн огцом өсөлт хэрэгцээт бараа, тоног төхөөрөмжийг импортлох боломжийг хааж, энэ нь эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Энэ утгаараа дээрх үзүүлэлт тийм ч сайн зүйл биш. Энэ оны хоёрдугаар сард үйлдвэрлэлийн зориулалттай импортын бараа, тоног төх өөрөмж өмнөх оны мөн үеэс 30 хувиар буюу 59 сая ам.доллараар, нефтийн бүтээгдэхүүний импорт 55 хувиар буюу 159 сая ам.доллараар, нийт импорт 24.3 хувиар буурчээ.

Өнгөрсөн оны эхний хоёр сард 147 мянган тонн дизелийн түлш, 79.3 мянган тонн автобензин импортолж байсан бол энэ он гарсаар 58.6 мянган тонн дизелийн түлш, 44.1 мянган тонн автобензин гаднаас худалдан авчээ. Энэ бүхэн уул уурхай, барилга үйлдвэрлэл, зам, тээврийн болон бусад салбарын бүтээн байгуулалтын ажил эхлэхэд төмөр хийц, металл бүтээгдэх үүн, нефтийн болон бусад үйлдвэрлэлийн зориулалттай импортын бараа хангалтг үй байна гэсэн үг. Энэ нь эдийн засгийн өсөлтөд таатай нөлөө үзүүлэхгүй нь хэн бүхэнд ойлгомжтой гэж бодож байна.

-Та түрүүн бизнесийн орчин муудсан гэлээ. Үүнийг сайжруулахын тулд юу хийх шаардлагатай вэ?

-Манай намын бүлгээс “Бизнес эрхлэх таатай орчин” нээлттэй хэлэлцүүлгийг бизнес эрхлэгчдийн дунд явуулсан. Бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид маань бизнес дэх төрийн оролцоо хэрээс хэтэрсэн, төрийн өмчит олон компани, үйлдвэрийн газрууд байгуулж бизнесийнхэнтэй өрсөлдөх, тэдний үйл ажиллагааг шахах зэрэг зохисг үй үйл ажиллагаа идэвхижсэн, төрийн хүнд суртал, шат дамжлага өссөн тухай хэлж байна. Тухайлбал, олон яам, агентлаг шинээр байгуулж, энэ хэрээр хүнд суртал, дарамт нэмэгдэж бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээл учруулах болсон, зах зээлийн шударга өрсөлдөөн алдагдаж тодорхой салбаруудад төрөөс санхүүгийн болон бусад дэмжлэг туслалцаа үзүүлэх болсон, жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлд олгож байсан зээлийн хэмжээ огцом багассан, зээлийн хүү өссөн, эдийн засаг болзошгүй хямралын ирмэгт тулж, бизнесийн үйл ажиллагаа хумигдаж, хязгаарлагдах шинжтэй болсон талаар илэн далангүй ярьцгаасан. Энэ нь ч хөндлөнгийн судалгаануудаар батлагддаг. Ганцхан жишээ хэлье.

2012 онд ХАА-н чиглэлийн 2878 аж ахуйн нэгж байсан бол 2013 онд 839, Боловсруулах аж үйлдвэрийн салбар дахь 4492 аж ахуйн нэгж 926 болж буурсан нь манай улсын бизнесийн орчин хэрхэн муудсаныг харуулж байна. Маргашгүй бодит байдал ийм байна. Бизнесийн орчноо яаралтай сайжруулж, бизнест төрөөс оролцох оролцоог хязгаарлах шаардлагатай. Төр, засгийн бодлого, шийдвэр, үйл ажиллагаа тогтвортой байхыг иргэд, баялаг бүтээгчид хүсэж байна. Бодит секторыг дэмжсэн, нэн ялангуяа бичил жижиг бизнесийг дэмжих чиглэлд мөнгө, сангийн бодлогоо чиглүүлэх хэрэгтэй. Татварын орчныг цаг алдалгүй шинэчлэн, боловсронгуй болгох шаардлагатай. Энэ нь дотоодын үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнес эрхлэлт, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн татварын таатай, тогтвортой орчин бүрдүүлэх ёстой.

-Манай улсын эдийн засгийн хөгжлийг тодорхойлоод зогсохгүй улсын төсвийн багагүй хувийг бүрдүүлэгч нүүрсний салбарын байдал сайнгүй байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Тийм ээ, байдал сайнгүй байгаа. Энэ жилийн хувьд ч байдал сайжрахгүй талаар салбарынхан болоод шинжээчид хэлж байна. Шинэчлэлийн гэх Засгийн газар гарч ирэнгүүтээ өмнөх Засгийн газрын өмнөд хөрштэй байгуулсан нэг тн нүүрсийг 78 ам.доллараар нийл үүлэх гэрээг Монголд хохиролтой гэрээ хэмээн шүүмжилж, гэрээгээ өөрчлөх талаар “Чалко” компанид шахалт үзүүлж эхэлснээс үүдэлтэйгээр нүүрс нийлүүлэх ажиллагаа доголдож эхэлсэн. Энэ бодлогын үр дагавраар урд хөршийн коксжих нүүрсний зах зээлийн 45 хувийг 2011 онд манай улс хангаж байсан бол 2013 онд 17 хувь болтлоо буурч, өрсөлдөх чадвараа алдсаны дээр өнөөдөр нэг тн нүүрсээ 38 ам.доллараар нийлүүлж байна. Дэлхийн нүүрсний эрэлт нийлүүлэлтийн өрсөлдөөн ширүүсч байгаа өнөө үед бид нүүрснийхээ үнэ цэнэ, өртөг зардлаа эргэн харж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд онцгой анхаарах цаг болсон. Үүний тулд тээвэрлэлтийн дэд бүтцийг бий болгох шаардлагатай. Засгийн газарт мөнгө, хугацаа байсан хэдий ч гагцх үү сэтгэл, зөв бодлого, оновчтой хөрөнгө оруулалт дутагдсанаас төмөр замын асуудал өнөөг хүртэл зогсонги байдалтай байна.

-Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр лүү” хэмээх уриа дэвшүүллээ. Энэ талаар таны бодлыг сонирхмоор байна?

-Цаг үеэ олсон зөв санаачилга. Гэхдээ бодит байдалд хэлэх, хэрэгжүүлэх, ажил болгох гурав асар зөрүүтэй. Энэ Засгийн газарт иргэдийн итгэх итгэл өдрөөс өдөрт буурч байна. Дахин нэг тоо хэлье. Өнгөн дээрээ “Ухаалаг” төр ярьж буй энэ Засгийн газар ажлаа авснаас хойш төрийн албан хаагчдын болон төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагсдын тоо 68 мянгаар нэмэгдсэн. Өмнөх Засгийн газартай харьцуулахад яамдын тоо таваар, сайд нар ес, газар хэлтсийн дарга нарыг 100 гаруйгаар нэмсэн байдаг. Бүр газар, хэлтсийн дарга нар нь тусгайлсан машин унаж байгаа. Ийм тансаг хэрэглээг энэ Засгийн газар хөхиүлэн дэмжлээ. Мөн нийслэл, дүүрэг, аймгийн орлогч дарга нарын тоог 2-4 болгон шинэчлэл хийж нэмлээ. Та бод доо, дүүрэгт гэхэд л нэг байсан орлогч даргыг 3-4 болгосон. Бүгдээрээ машинтай, тусгай өрөө тасалгаатай, туслах, нарийн бичигтэй болсон байна. Одоогийн нөхцөлд энэ бол мунхаг бөгөөд тансаг хэрэглээ. Өнөөдөр давхар дээлтэй, данхайсан бүтэцтэй Засгийн газар ард түмний татварыг үрэн таран хийж, амьдралыг нь доройтуулж байна. Монгол Улс нэг хүнд ногдох дарга нарынхаа тоогоор дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрлээ. Камерын өмнө өөр зүйл ярьж, бодит байдал дээр ийм л шинэчлэл хийж байна.

-Намрын чуулганаар “Давхар дээлийг дан болгох” хуулийн төсөл нэлээд шуугиан тарьсан. Та энэ талаар ямар бодолтой байна?

-Энд хэдхэн маш энгийн жишээ хэлье. Намрын чуулганд МАН-ын бүлгээс эдийн засгийн байдал, мөнгөний бодлогын хэрэгжилт, үүссэн нөхцөл байдалтай холбоотой судалгаа гаргахаар холбогдох албан тушаалтнуудад 350 гаруй санал хүсэлт, шаардлага хүргүүлсэн байдаг. Эдгээр бичгийн талд нь л хариу өгсөн бөгөөд бусад нь огт хариу ирүүлээгүй эсвэл хуулийн хугацаа зөрчсөн. Хариу ирүүлээгүй бичгүүдийн гуравны хоёр нь давхар дээлтэй Засгийн газрын гишүүдийн хариуцсан яамдынх байсан. УИХ-ын нэгдсэн хуралдаан 34 удаа болсноос ирц бүрдэхгүйн улмаас цагтаа эхэлж байсан удаа тун цөөн. Үүнд гол үүрэг гүйцэтгэгчид нь мөн л давхар дээлтэй гишүүд байгаа нь ирцийн бүртгэлээс харахад тодорхой. Харин хариуцлага төрийн дээд байгууллагаасаа эхлэх учиртай байтал давхар дээлтэй энэ төр хэрхэн “Хяналтгүй бас хариуцлагагүй” ажиллаж байгааг олон жишээгээр дурдахад цаг хомсдоно. Мөн УИХ намрын чуулганаараа 2014 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлаа баталж чадаагүй завсарласан нь манай улсын парламентын түүхэнд анхны тохиолдол юм шүү.

-Давхар дээлийг тайлж чадах болов уу?

-Мэдээж амаргүй. Эрх баригчид ухаалаг төрийг буй болгох үндсийн үндэс болсон энэ асуудлыг Ерөнхийл өгчийн өөрийнх нь хэлсэн “... миний бүрэн эрхийн хугацаанд Засгийн газар тогтвортой ажиллана ...” гэсэн үгийг овжин ашиглаж, Ерөнхийлөгчийг шахаанд оруулан хууль хэрэгжих хугацааг хойшлуулах оролдлого хийж байна. Манай намын бүлэг хугацааг хууль батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөх, ашиг сонирхлын зөрчилтэй сайд гишүүдийг санал хураалтад оруулахгүй гэсэн байр суурин дээрээ хатуу зогсоно.

-Нөхцөл байдал хүнд байгааг та нэлээд дурдлаа. Тэгвэл цаашид МАН-ын зүгээс юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Өнөөгийн нөхцөл байдалд бидэнд намаараа талцаж хэдэн тийшээ харах биш улсын нийтлэг эрх ашгийн үүднээс “Үндэсний зөвшилцөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг зөв, бодитой оношилж, улмаар богино, дунд болон урт хугацааны бодлого, стратеги боловсруулан төлөвлөж хэрэгж үүлэх ажилд шуурхай орох нь манай төрийн нэн тэргүүний зорилт болоод байна.


Г.ОЮУНГЭРЭЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)