Мэндчилгээ

Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонины 7000 дахь дугаар мэндэлж буй өдрийн мэндийг Хүндэт уншигч та бүхэндээ дэвшүүлье. “Өнөөдөр” сонин 1996 оноос хойш нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг хөндөж, байгаль орчин, эрүүл мэнд, эдийн засаг, улс төр, боловсрол, урлаг гэх мэт салбар бүрт уншигч таны дуу хоолой болж, нийгмийн тодорхой өөрчлөлтүүдэд хувь нэмрээ оруулсаар 7000 дахь дугаартайгаа ийнхүү золголоо.

Мөн анх удаа өнгөт болон 32-68 нүүрээр хэвлэгдсэн, олон улсын жишгийн дагуу нарийн формат, төрөлжсөн секц нэвтрүүлсэн, онлайн сонинтой болсон зэрэг хэвлэл мэдээллийн салбарт шинэчлэл хийснээрээ бид бахархдаг. Нийгмийн өмнө хүлээсэн үүргээ сайн биелүүлж, байгальд ээлтэй хэвлэл буюу “Green press”-ээр өргөмжлөгдөж, Монголын сэтгүүл зүйн салбарын шилдгийн шилдгээр хоёр, шилдэг сониноор долоон удаа шалгарсан амжилттай он жилүүдийг ардаа үджээ. Цаашид ч “Өнөөдөр” сонин өглөө бүрийг эрхэм уншигч та бүхэнтэйгээ сонирхолтой, хурц сэдвүүдээр дүүрэн угтах болно.

Ерөнхий эрхлэгч
Балдоржийн НАНДИНТҮШИГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)