Мэнгэ хувь тавилан, зан чанартай холбогддог

Мэнгийг гоо сайхны ач холбогдол талаас нь хүмүүс голчлон анхаардаг. Утга учиргүй ширхэг тоос ч энэ хорвоод байдаггүйн адил мэнгэ ч бас эзнийнхээ талаар ихийг өгүүлж чаддаг ажээ.  Энэтхэг, Хятад эрдэмтдийн үзэж буйгаар мэнгэ байршлаасаа хамааран  хүний зан чанар, хувь тавиланд  нөлөөлдөг гэнэ. Хэрвээ таны мэнгэ дараах газруудын аль нэгэнд байдаг бол  зан араншинтай тань тохирч байна уу? Сонжоод үзээрэй.

 Хэрвээ та алган дээрээ мэнгэтэй бол ухаантай, аливааг эргэцүүлэн боддог ба юугаар ч дутахгүй сайхан амьдрах болно гэдгийг илтгэдэг байна. Харин зүүн гаран дээрх мэнгэ таныг үрэлгэн, мөнгө хадгалж чаддаггүй гэдгийг харуулж байна.

Духан дээрх мэнгэ эзнийхээ асар хүчирхэг зан чанарыг харуулдаг. Ийм мэнгэтэй хүмүүс маш дур булаам харагддагаас гадна эрүүл дадал зуршилтай, загварын мэдрэмжтэй,  чадварлаг удирдагч байх нь ч бий.

Хамран дээрх мэнгэ нь ихэвчлэн азгүйдэл авч ирдэг. Түүнчлэн сээтэгнүүр, өндөр бооцоонд дуртай тоглоомчдын илэрхийлэл. Ийм хүнтэй хайр дурлалын харилцаанд орвол зовох болно.

Зүүн хацар дээрээ мэнгэтэй бол ихэвчлэн бүрэг ичимхий зантай байдаг. Энэ төрлийн хүмүүс шинэ найзтай болохыг хүсдэггүй. Харин нөгөө хацар дээрээ мэнгэтэй бол мэдрэмжтэй хүний шинж.

Чихэн дээрээ мэнгэтэй хүмүүс ухаантай, авьяастай байдаг. Энэхүү зан чанар нь бага наснаасаа л тодордог. Чихний ар талдаа мэнгэтэй бол аливаа соёлыг хүлээж авахдаа сайн байдаг гэнэ.  

Эх сурвалж: alivetales.com


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)