МЭДЭГДЭЛ: М.Батчимэгийг АН-аас уучлал гуйх ёстой гэв

Энэ долоо хоногт УИХ-ын гишүүн асан М.Батчимэг нарын хүмүүс хэвлэлийн хурал хийж АН-ын дарга З.Энхболд С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох үеэрээ  “Энэ намын даргын сонгуульд УИХ-ын гишүүдээс сонгоорой, нэр дэвшигч Л.Гантөмөрийн татах шаардлагатай” гэж мэдэгдсэн.

Харин энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, хуулийн газрын дарга н.Батхуяг нар мэдэгдэл хийлээ. Тэд мэдэгдэлдээ “Ардчилсан намын дарга нь 2017 оны 1 дүгээр сарын 23 ны өдрийн С1 телевизийн “Цензургүй” ярилцлага нэвтрүүлэгт орохдоо М.Батчимэгийн хэлж байгаачлан “Энэ намын даргын сонгуульд УИХ-ын гишүүдээс сонгоорой, нэр дэвшигч Л.Гантөмөрийг татах шаардлагатай, сонгуулийн хороонд хэвлэл мэдээллийн хэрэгслээр үүрэг өгсөн” гэсэн утга бүхий үг өгүүлбэр огт хэлээгүй болно. Энэ талаар тухай нэвтрүүлгийн шууд бичлэг болон бусад материалаас баталгаатай мэдээллийг та бүхэн харах нь нээлттэй юм.

Иймд АН-ын гишүүд намын даргаа сунгаагаар сонгож, шинэчлэлийн үйл явцыг хэрэгжүүлж, нээлттэй үйл ажиллагаа явуулж байхад ёс зүйгүй аашилж намын Үндсэн дүрэм, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж АН-ын удирдлага руу үндэслэлгүйгээр гүтгэлгийн чанартай мэдээлэл тарааж байгаа үйлдэлдээ уучлал эрэх ёстойг мэдэгдэе” гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)