Мьянмарт сөрөг хүчин илт давуу ялжээ

Нобелийн энх тайвны шагналт Ан Сан Су Чигийн тэргүүлдэг “Ард­чил­лын төлөөх үндэсний лиг” Мьян­мар (Бирм)-ын парламентын анх удаа­гийн чөлөөт сонгуульд олонхийн санал авчээ. 329 суудал авснаар Зас­гийн газраа дангаар бүрдүүлж, Ерөн­хийлөгчөө томилох боломж бүрд­сэн байна. Харин 70 настай Ан Сан Су Чигийн нөхөр нь британи хүн, насанд хүрсэн хүүхдүүд нь өөр улсын иргэн учраас Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу тэрбээр Ерөнхийлөгчөөр ажил­­лах боломжгүй аж. Үндсэн хуульд зааснаар Парламентын сууд­лын дөрөвний нэгийг нь зэвсэгт хүч­ний­хэнд өгчихдөг болохоор улс төрийн шийдвэр гаргахад тэд нө­лөө­тэй хэвээр байх юм байна. Гэх­дээ сонгуулийн үр дүнгээр эрх мэд­лийг амгалан тайван шилжүүлэх бо­лом­жоор хангана гэж Мьянмарын арми, түүний удирдагч, генерал Тейн Сейн амлажээ. Хэлмэгдүүлэлт явуулж, гадаад ертөнцөөс улсаа тус­гаар­ласан цэр­гийн дэглэм Мьян­ма­рын эрхийг олон арван жил барьсан юм.“Ардчиллын төлөө үндэсний лиг” 1991 оны сонгуульд ялсан ч эрх ба­риг­чид нь түүнийг хүчингүй болгож Ан Сан Су Чийг баривчилжээ. Тэрбээр шорон хийгээд гэрийн хорионд 15 ор­чим жилийг өнгөрүүлсэн аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)