МХБ 919.1 сая төгрөгийн арилжаа хийлээ


Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт, өдөрт дунджаар 183.3 буюу нийт 919.1 сая төгрөгийн үнэт цаас худалджээ. Үүнээс 45 компанийн 1.6 сая ширхэг хувьцааг 767 сая төгрөгөөр арилжсан байна. Мөн Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1520 ширхэг бондыг 152 сая төгрөгөөр борлуулсан аж. “Монголын цахилгаан холбоо”, “ЛэндМН ББСБ”, АПУ, “Монгол базальт”, “Эрдэнэ ресурс девелопмент” компанийн хувьцаа өнгөрсөн долоо хоногт хамгийн идэвхтэй борлогджээ.

Тухайлбал, “Монголын цахилгаан холбоо” компанийн хувьцааг хамгийн олон буюу 517.6 сая ширхгийг арилжсан байна. “Мирэ ассэт секьюритис Монгол”, “Бумбат-Алтай”, “БиДиСек”, “Голомт капитал”, “ТиДиБи капитал” брокер дилерийн компани дээрх хугацаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаа хийв. Тухайлбал, “Мирэ ассет секьюритис Монгол” компани 356.5 сая төгрөгийг арилжааны хийжээ. Тус компани Засгийн газрын үнэт цаасны арилжааг дангаараа хийснээр ийн бусдыгаа тэргүүллээ. Тэгвэл Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ баасан гарагт хоёр их наяд 314.9 сая төгрөгт хүрч хаагджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)