МХБ хийсвэр арилжааны систем нэвтрүүлэв

Монголын хөрөнгийн бирж хөрөнгийн зах зээлд оролцох иргэдийн тоог нэмэх, мэдлэгийг нь дээшлүүлэх зорилгоор демо буюу хийсвэр арилжааны системийг ашиглалтад оруулжээ. Уг систем нь үнэт цаасны арилжаанд бодитоор оролцох дадлага хийх, хөрөнгөө өсгөх арга барилаа олоход хүмүүст туслах ач холбогдолтой.

Иргэд энэ системийг ашиглан өөрийн дансыг хүссэн дүнгээрээ цэнэглэж, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаануудаас сонгон тухайн өдрийн арилжааны бодит ханшаар худалдах, эргүүлэн зарах, брокерийн шимтгэлийг төлөх зэргээр туршлага олж авах боломжтой аж. Үүнээс гадна тус системийн “Дансны шинжилгээ” функц нь хийсэн арилжааны ашиг, алдагдлыг өдөр бүр тооцоолж харуулах юм байна.

Арилжааны энэ системийг ашиглахын тулд гарын авлагатай танилцан, http://orderbook.mse.mn/demo хаягаар бүртгүүлэх шаарлагатай гэнэ. Ингээд ажлын өдөр бүрийн 10.00-13.00 цагийн хооронд арилжаанд хийсвэрээр оролцох боломжтой аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)