МХБ-ийн арилжааг Т+2 горимд шилжүүлнэ

Монголын хөрөнгийн биржийн арилжааны төлбөр тооцооны системийг Т+2 горимд ирэх оны нэгдүгээр сард шилжүүлэх болжээ. Хөрөнгийн зах зээлд оролцогчид хоёр жилийн өмнө төлбөр тооцооны Т+2 горимд шилжих хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороонд тавьсан. Гэвч тус хорооны тухайн үеийн удирдлага дэмжээгүй юм. 

Тэгвэл Сангийн яам, “Арилжааны төлбөр тооцоо”, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” хамтран Т+2 горимд шилжих ажлыг гүйцэтгэж буй гэнэ. Одоогоор төлбөр тооцооны Т+2 горимын туршилтыг хийж эхэлсэн байна. Мөн холбогдох дүрэм, журмыг боловсруулаад дуусаж байгаа аж. Т+2 нь хөр өнгө оруулагч өнөөдөр арилжаанд оролцож, хувьцаа худалдан авлаа гэхэд ажлын хоёр өдөрт багтаан төлбөр тоог нь хийх боломж олгодог горим. 

Төлбөр тооцоог дараа нь хийх хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлдэг давуу талтай. Т+2 горимд шилж үүлснээр биржийн хөрвөх чадвар сайжрахаас гадна гадаадын хөрөнгө оруулагчид хувьцаа худалдаж авах боломж бүрдэнэ гэж хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд үзэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)