МУ-ын Дотоодын цэрэг, Турк улсын Жандармерийн ерөнхий командлал нарын хооронд хийсэн хэлэлцээрийг дараагийн түвшинд гаргана

Дотоодын цэргийн штабын удирдлагууд Бүгд Найрамдах Турк улсын Элчин сайдын яамны цэргийн атташшег хүлээн авч уулзлаа

Бүгд Найрамдах Турк улсын Элчин сайдын яамны цэргийн атташше, хурандаа Тамер Акканыг хүлээн авч уулзах арга хэмжээ Дотоодын цэргийн штабын “Хүндэтгэлийн тэнхимд” зохион байгуулагдлаа.

Уулзалтад Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат, Штабын орлогч, Харуул хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Рэнцэндорж, Захиргааны удирдлага, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Наранбаатар, 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга, Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Х.Эрхэмээ, Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яамны цэргийн атташше, хурандаа Тамер Аккан нар оролцлоо.

Энэ удаагийн уулзалтаар 2012, 2018 онд Монгол Улсын Дотоодын цэрэг, Бүгд найрамдах Турк Улсын Жандармерийн ерөнхий командлал нарын хооронд хийсэн айлчлал, яриа хэлэлцээрүүдийг дараагийн шатанд хүргэх, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Мөн уулзалтын үеэр Монгол Улсын Дотоодын цэрэг, Бүгд Найрамдах Турк Улсын Жандармерийн хамтын ажиллагааны түүхийн талаар ярилцаж, Дотоодын цэргийн тухай видео танилцуулгыг үзүүлж, сонирхууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)