Мурсигийн эсрэг тэмцэлд улс төрийн 26 хүчин нэгджээ

Египетийн хуульчдын мэргэжлийн байгууллага болох Шүүгчдийн клуб даруй ажил хаяхыг гишүүддээ уриалав. Ерөнхийлөгч Мохаммед Мурсигийн бүрэн эрхийг өргөжүүлснийг шүүгчид эсэргүүцэж буй бөгөөд бас ерөнхий прокурор Абдель Мегид Махмудыг ажлаас нь халахгүй байхыг шаардаж байгаа юм.

Ерөнхийлөгчийн аливаа шийдвэрийг шүүх хянан үзэхийг хориглож, шүүхийн шийдвэрээр Үндсэн хуулийн Ассамблейг тараахыг үгүйсгэсэн зарлигаа эргэж харахыг шүүгчдийн яаралтай хуралдаанаас уриаллаа. Египетийн үнэний шүүхийн хамгийн дээд шат Шүүхийн дээд зөвлөл Мурсигийн зарлигийг “шүүхийн тогтолцооны хараат бус байдал, түүний шийдвэрт айхтар цохилт” боллоо гэж үзсэн байна. BBC News агентлагийн мэдээлснээр бол хуульчдын мэргэжлийн байгууллагуудаас ганцхан “Египетийг аврахын төлөө шүүгчид” л Ерөнхийл өгчийн зарлигийг дэмжжээ.

Шүүхийн дээд зөвлөл Үндсэн хуулийн Ассамблейг дахин тарааж, ингэснээр дэглэмийг солих, сонгуулийг шинэ журмаар явуулахыг хойшлуулчихвий гэж ажиглагчид болгоомжилж байна. Мурсиг дэмжигчид хийгээд эсэрг үүцэгчдийн тэмцэл Каирт үргэлжилж байна. Мурсиг дэмжигчид Шүүгчдийн клубийн шуурхай хуралдаанд саад хийхийг оролджээ. Тэмцэгчдийг цагдаа нар тусгай хэрэгсэл ашиглан тараахад хүрч байгаа аж. Тахрирын талбайд хийсэн суугаа ажил хаялтад оролцогчдыг нулимс асгаруулагч хий ашиглаж хөөсөн байна. Эсэргүүцэгчид тэмцлээ өнгөрсөн баасан гаригийн орой эхэлсэн бөг өөд түүнийг долоо хоногоос доошгүй хугацаанд үргэлжлүүлнэ, тэмцэлд 26 хөдөлгөөн, улс төрийн намын төлөөлөл оролцож байгаа гэж мэдэгджээ. Нэг шөнийн дотор тус талбай дээр хэдэн мянган хүн цугларчээ.

Шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулж буй комиссыг тараахыг тэд шаардсан байна. Тэгвэл Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар улс төрийн голлох бүх хүчинтэй тохиролцсон гэж Мурсигийн засаг захиргаа мэдэгдлээ. Мурсигийн шийдвэрт зарим улс шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, Египетийн 2011 оны хувьсгалын нэг гол ололт бол эрх мэдэл нэг хүний гарт төвлөрөхгүйн баталгаа болсон гэж АНУ-ын Төрийн Департмент мэдэгдэв. Мохаммед Мурси 2012 оны зургаадугаар сард болсон бүх нийтийн сонгуулиар Ерөнхийлөгч болсон юм. Тэрбээр улс орноо 30 гаруй жил ээлж халаагүй удирдсан Хосни Мубаракийг суудлаас нь ховхолсны дараа сонгуулиар гарч ирсэн Египетий


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)