М.Уранцэцэг эхний учраагаа цэвэр ялав

"Рио-2016" олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн эхэллээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэг олимпийн чансааг өнгөлсөн учир А хэсгийг толгойлон барилдсан юм. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд хоёрдугаар тойрогт Францын Л.Пайеттэй учраа таарч, гарт өчих мэхээр цэвэр ялав. Одоо манай бөх А хэсгийн аваргын төлөө БНСУ-ын Жеон Бо Кеонтой барилдана. Түүний жинд 23 орны 23 жүдоч өрсөлдөж байна. 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)