МУИС-ийн нэг кредитийн төлбөр 120 мянган төгрөгт хүрнэ

МУИС-ийн Удирдах зөвлөлийн хурал маргааш буюу 2018 оны зургадугаар сарын 06-ны өдөр болно. Тэгвэл тус хурлаар 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөө 20 орчим хувиар нэмэх шийдвэрийг гаргах гэж байна. Ингэснээр Завхан, Эрдэнэт дахь салбараас бусад салбар сургуулиудын нэг багц цагийн төлбөр хамгийн багадаа 98.600 төгрөг, ихдээ 120.800 төгрөг болж нэмэгдэх гэнэ. Нэгдүгээр курст орж буй оюутнууд эхний жилдээ заавал 36 кредит цагийн хичээл үзэх ёстой байдаг тул энэ жилд багадаа 3 сая 600 мянган төгрөгийн төлбөр төлөх шаардлагатай тулгараад байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)