МУИС-ийн Бизнесийн сургуулийн номын санг Ж. Батмөнхийн нэрэмжит болгов

Мэдлэгт суурилсан хөгжлийг бүтээхэд орчин үеийн шаардлагад нийцсэн номын сан чухал үүрэгтэй. Монголын нийгмийн хөгжилд түлхэц болж чадах шинэ цагийн номын сангийн орчин, үйлчилгээг эх орондоо бий болгохоор МУИС олон шинэ зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа аж.

МУИС оюутан залуустаа зориулж Олон улсын харилцаа, нийтийн удирдлага-төрийн захиргааны мэргэжлийн ном сурах бичгээр хангагдсан Эрдэм шинжилгээ болон бакалаврын чөлөөт уншлагын танхимуудыг нээлээ.

Тус номын сан нь 2001 онд оюутны бие даах төв нэртэйгээр 2000 гаруй боть номын фондтой үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол мэдлэгт суурилсан орчин үеийн сургалт эрдэм шинжилгээ, судлагааны  агуулга,  ном хэвлэл, сурах бичгээр  номын фондоо баяжуулсаар өнөөдөр 8000 гаруй боть номтой болжээ.

Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эдийн засагч доктор профессор Ж. Батмөнх асны нэрэмжит номын сан

МУИС-ийн Бизнесийн Сургуулийн номын санг Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эдийн засагч доктор профессор Ж. Батмөнхийн нэрэмжит болгож нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Ж.Батмөнх асны  хувийн номын санд хадгалагдаж байсан 1000 гаруй номыг МУИС-ийн Бизнесийн сургуулийн номын санд хандивласан юм.

Уг номын сан нь 1997 онд ОБДСТ хэмээн нэрлэгдэж,  600 гаруй номын фондтойгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Одоогийн байдлаар 70000 гаруй номоос бүрдсэн баялаг фондтой болж таван уншлагын танхимдаа оюутан, суралцагч, багш нараа хүлээн авч үйлчилж байгаа юм..   


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)