МУБИС-ийн хамт олон УОК-т 35 сая төгрөг хандивлалаа

МУБИС-ийн хамт олон COVID-19-ын эсрэг хандив өгөх аянг богино хугацаанд зохион байгуулан Монгол Улсын Онцгой комисст 35 000 000 /гучин таван сая/ төгрөгийг хандивлалаа.

Дэлхийн олон улс, орныг хамран хурдацтайгаар тархаж буй шинэ коронавирус /COVID-19/ -аас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, өргөн хүрээнд ажиллаж буй Монгол Улсын Онцгой Комисст Монгол Улсын Боловсролын их сургуулийн нийт багш, ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа амжилт хүсэн хандивлаж байгаа нь энэ.

Нийт 35 000 000 төгрөгийг батламжийн хамт гардуулж өгөх үеэр Монгол Улсын шадар сайд, Онцгой комиссын дарга Ө. Энхтүвшин МУБИС-ийн нийт хамт олонд гүн талархал илэрхийлж эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаанд нь өндөр амжилтыг хүсэн ерөөв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)