МСҮТ-ийн оюутнуудын тэтгэлгийг 200 мянган төгрөг болголоо

Засгийн газрын хуралдаанаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудын тэтгэлгийг 200 мянган төгрөг болгож нэмэх шийдвэр гаргалаа. Өмнө нь оюутнууд сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог байсан бол одоо нэг дахин нэмээд байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны есдүгээр сарын 1-нд Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехникийн коллеж, Монгол Улсын Консерватори, БХИС-ийн дэргэдэх "Тэмүжин өрлөг" сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох үеэрээ МСҮТ-д суралцагчдын 100 мянган төгрөгийн тэтгэлгийг 200 мянга болгоно хэмээн хэлж байсан билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)